"Х.Баттулга АН-аар овоглох эрх байхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

"Х.Баттулга АН-аар овоглох эрх байхгүй"

"Х.Баттулга АН-аар овоглох эрх байхгүй"

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, нийслэлийн АН-ын дэд дарга Д.Энхтуяа нар өнөөдөр /2022.03.17/ мэдээлэл хийлээ.


АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар Ардчилсан намаас Х.Баттулга нэр дэвшиж, ялалт байгуулсан. Энэ хүн Ардчилсан тогтолцоог хамгаална гэж нэр дэвшсэн ч Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо маргааш нь Монголын ардчилалд заналхийлж эхэлсэн. Тэр Монгол Улсыг ШХАБ-т элсүүлэх тухай ярьж эхэлсэн. Манай хоёр хөрш голлон оролцсон цэргийн эвсэл шүү дээ. Өнөөдөр дэлхий дахинд юу болж байна вэ. Монгол 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар аль нэг дайтагч талд ордоггүй, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого баримталдаг. Гэтэл энэ бодлогын эсрэг уриалга гаргаж, шахаж шаардсан.

Мөн Ерөнхийлөгчийн засаглалыг ил болон далд хэлбэрээр сурталчилж эхэлсэн. Тэр битгий хэл ардчилсан тогтолцоо хэрэгтэй эсэхийг хэлж ярьж явсан. Ийм хүн Ардчилсан намын даргын гишүүн битгий хэл даргын сунгаанд өрсөлдөх эрхгүй. МАН-ын зөвлөх яагаад АН-ын даргад өрсөлдөнө гэж. Энэ асуултад Ерөнхий сайд хариулт өгөх ёстой. Ардчилсан намыг самрах гэж өөрийнхөө зөвлөхийг нэр дэвшүүлж байна уу. МАН-ын шударга ёс ярьдаг гишүүд намынхаа даргаас асуухыг шаардаж байна. Бид энэ бүхнийг өөгшүүлэхгүй. Ардчилсан намын хууль ёсны тамга хаана байна вэ гэдгийг шүүхийн шийдвэр тогтоосон. Хэн нэгэн дур зоргоороо тайлбарлах эрхгүй.

Монгол Улсад өнөөдөр хууль үнэн зөв хэрэгжиж байна уу гэдгийг Ерөнхий сайд хянаж, албан ёсны байр сууриа илэрхийлэх ёстой. Эрх баригчид шүүхийн шинэ хосгүй хууль баталлаа гэж байна. Гэтэл өнөөдөр улстөрчдийн гар хөл болсон шүүгчдийг зайлуулж чадахгүй байна вэ. Тийм учраас бид их хурлаа хуралдуулж, үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулах тухай төслийг бүртгүүлэхээр Улсын  дээд шүүхэд хүргүүлсэн. Өмнө нь хүсэлтээ хүргүүлсэн ч намын их хурлаа хуралдуулж, засвар өөрчлөлтийг хийх шаардлагатай гэсэн. Улсын дээд шүүхийн 38 дугаар тогтоолоор О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгэхийг татгалзаж, дахин сонгууль хий гэдэг нэг ч заалт байхгүй. Хоёрдугаарт, тамга тэмдэг нь хаана байгаагаа мэдэхгүй хүмүүс нэр дэвшиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж