Монголын футзалын үндэсний шигшээ баг Тайланд улсын урилгаар “NSDF Futsal invitation Thailand-2022″ тэмцээнд оролцож байгаа билээ. Эхний тоглолтоо Ираны хүчирхэг багийн эсрэг хийж, ялагдал хүлээсэн “Заалны хөх чононууд” өчигдөр/2022.03.16/ хэсгийн хоёр дахь тоглолтоо Мьянмарын эсрэг хийлээ. Хоёр багийн тоглолтын эхний үе 0-5 гэсэн харьцаатай завсарлаж, тоглолтын нийлбэр дүн 1-7 гэсэн харьцаатай Мьянмарын ялалтаар өндөрлөжээ.
Энэхүү тэмцээний эхний хоёр тоглолтод манай шигшээ багийн хоёр хаалгач болон чухал хоёр тоглогч Covid-19 шинжилгээний хариунаас шалтгаалан оролцож чадаагүй юм. Хэдийгээр манай шигшээ баг хоёр ялагдсан ч тэмцээний "А" хэсгийн гуравдугаар байраар шалгарсан багтай гуравдугаар сарын 19-нд Улаанбаатарын цагаар 13:30 минутаас тоглох юм.
Холбоотой мэдээ