Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2022.03.16/ Конгресст үг хэллээ. Энэ үеэрээ тэрбээр есдүгээр сарын 11 болон Сувдан эргийн халдлагыг онцлон дурджээ. Мөн АНУ-ын эрх баригчдыг дайныг зогсоохын тулд илүү их туслахыг хүссэн байна.
Тэрбээр, АНУ ба түүний холбоотнуудад талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ Киев тэргүүтэй бөмбөгдөлтөд өртөж буй бусад томоохон хотуудад цэргийн тусламж үзүүлэхийг барууны орнуудаас хүсчээ. Түүнчлэн, Оросын зэвсэгт хүчин агаарын довтолгоогоо эрчимжүүлж байгаа тул нислэгийг хориглох бүс байгуулах хүсэлт гаргажээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд зарцуулахаар төлөвлөсөн 13.6 тэрбум ам.долларын багцаас 800 саяыг нь аюулгүй байдлын тусламжид зориулна гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар уг 800 сая нь 1 тэрбум ам.долларт хүрээд буй аж.
Тэгвэл Украины ерөнхийлөгч асан Петро Порошенко Мягмар гаригт “Sky news”-д ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “НАТО-гийн цэргүүд ирж туслахыг бид хүлээж тэвчихгүй нь. Бидэнд хоол хүнснээс эхлээд сум хэрэгсэл, зенит, танк эсэргүүцэгч зэрэг бүх зүйл нэн шаардлагатай байна. Түүнээс гадна тийрэлтэт сөнөөгч онгоцнууд онцгойлон хэрэгтэй байна. Бид зөвхөн газар шорооныхоо төлөө бус ардчиллын төлөө тулалдаж байна. Бас эрх чөлөөний төлөө, барууныхны ч төлөө” гэж хэлэв. Порошенко ярилцлага өгөхдөө өнгөлөн далдлалтын зориулалттай цэргийн өмсгөлтэй байжээ.
Эх сурвалж: NBC, BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ