Их Британийн хатан хаан II Элизабета нөхөр, хунтайж Филипийг 2021 онд таалал төгсөх хүртэл 74 жил ханилсан. Тэдний хайр дурлал, гэрлэлт бат бөх, үлгэр жишээ байв. Гэвч хатан хааны төрүүлсэн дөрвөн хүүхдийн гурав нь өдгөө гэр бүлээ цуцлуулсанд тэрбээр бухимдаж явдаг талаараа шинээр хэвлэгдэж буй намтартаа ярьжээ.
Өдгөө 95 настай II Элизабета нь гурван хүү /хунтайж Чарльз, Эндрю, Эдвард/, нэг охинтой /гүнж Анна,/. Хүүхдүүдээс нь хунтайж Эдвард л гэрлэлтээ цуцлуулаагүй үлдсэн аж.
Чарльз 2005 онд гэрлэсэн Камиллатай удаан хугацаанд нууц харилцаатай байсан нь Дианатай гэрлэлтээ цуцлуулахад нь маш их анхаарал татаж байв. Хунтайж Чарльз, гүнж Диана нар олны анхааралд байсан төдийгүй гэрлэлтээ цуцлуулсан нь томоохон дуулиан дэгдээсэн. Тухайн үед хатан хаан дуулианыг чадахаараа зохицуулсан гэж ойрын туслах нь ярьжээ.
Гүнжийн гэрлэлт цуцлуулсан асуудалд хатан хаан аль болох анхаарлыг өөр зүгт хандуулахыг хичээсэн бөгөөд эцгийнхээ зааснаар илүү том зургийг харахыг хичээсэн гэжээ. Өдгөө 71 настай гүнж Анна 1973 онд Марк Филиптэй гэрлэж, 1992 оны хооронд салсан юм. Тухайн ондоо тэрбээр Тимоти Лауренс гэгчтэй гэрлэжээ.
Өдгөө 62 настай хунтайж Эндрю 1986 онд Сара Фергусонтой гэрлэсэн ч 1996 онд салсан. Үүнээс хойш тэрбээр бэлгийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдон буруутгагдан, хуул шүүхээр "гүйдэлтэй" болсон.
Харин 58 настай хунтайж Эдвард 1999 онд Уэссексийн гүнгийн авхай Софитай гэрлэсэн.
ЭХ СУРВАЛЖ: PAGE SIX
Холбоотой мэдээ