Оросын дөрөв дэх генерал амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Оросын дөрөв дэх генерал амь үрэгджээ

Оросын дөрөв дэх генерал амь үрэгджээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тулааны үеэр Оросын генерал амиа алдсан гэж мэдэгдэв.

Зеленский офицерын нэрийг дурдаагүй ч Украины Дотоод хэргийн яамнаас мэдээлэхдээ, Олег Митяев нэртэй генерал Азовын батальонд алуулсан гэж мэдэгджээ. Генерал Митяев Мариуполь хотын ойролцоо амь үрэгдсэн гэж Украины хэвлэлүүд мэдээлэв.

Олег Митяев нь амиа алдсан дөрөв дэх генерал болж байгаа бөгөөд Оросын армийн ахмад дайчид яагаад фронтын шугамд ойр байна вэ гэж зарим хүмүүс асуухад хүргэж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Украин дахь Оросын цэргийн ажиллагааг 20 орчим генерал удирдаж байна. Хэрвээ нас барсан тухай бүх мэдээлэл нь батлагдвал Оросын генералуудын тавны нэг нь байлдааны үеэр амь үрэгдсэн гэсэн үг юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
16
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж