"П.Орхоныг хамгаалж, хуралд оруулахгүй гэсэн"

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

"П.Орхоныг хамгаалж, хуралд оруулахгүй гэсэн"

"П.Орхоныг хамгаалж, хуралд оруулахгүй гэсэн"

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал гуравдугаар сарын 19-ний өдөр болно. Энэхүү хурлаар чөлөөт бөхийн холбооны дүрмийг шинэчлэн батлах, удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль, ерөнхийлөгчийн сонгууль зэрэг болох учиртай. Үүнтэй холбогдуулан тус хурлыг зохион байгуулах комиссын гишүүн, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяраас дараах зүйлсийг тодрууллаа.


-Удахгүй болох ээлжит бус хуралд хэчнээн хүн оролцох вэ?

-Зохион байгуулах комиссын мандатын комисс журмаа гарган нийтдээ 160 төлөөлөгч оролцох тоо нь гарсан. Өнөөдөр/2022.03.16/ 17:00 цагаар хуралд оролцох төлөөлөгчдийн анкет материалыг хүлээж авч, дуусгавар болно. Тэр үед л хуралд хэчнээн төлөөлөгч оролцох тоо нь тодорхой болно.

-Гавьяат тамирчин П.Орхон өөрийн нүүр номдоо “Би хуралд оролцмоор байна” гэсэн байна лээ. Яагаад түүнийг оролцуулахаас татгалзсан юм бэ?. 

-П.Орхон гавьяаттай утсаар холбогдож, өнөөдөр уулзана. Мандатын комисс журмаа боловсруулахдаа П.Орхонтой холбоотой асуудал дээр тамирчнаа хамгаалах ёстой гэсэн үүднээс Спортын арбитрын шүүхээс өгөгдсөн шийтгэлийн хугацаа, мөн энэ хугацаанд дагаж мөрдөгдөх эрх, үүргийг нь маш сайн харах хэрэгтэй болсон. Манай холбооны гадаад харилцаа хариуцсан П.Буяндэлгэрээр бүхий л шийдвэрийг нь орчуулан, танилцсан. Тухайн шийдвэр дээр барилдах хугацаатай холбоотой заалт бий. Энэ оны есдүгээр сарын 16-ны хүртэл дөрвөн жилээр эрхээ хасуулсан. Мөн дэлхийн бөхийн холбоо болон түүний гишүүн байгууллагын зохион байгуулж буй тэмцээн уралдаан, үйл ажиллагаанд оролцох боломжгүй гээд заачихсан учир бид болгоомжлон тамирчин, дасгалжуулагч, шүүгчээ хамгаалж шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Үүнийг урьдчилж тооцохгүйгээр гаргасан шийдвэр сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй. Нэмэлт зөрчил гарах эрсдэл байсан учир мандатын комисс хэлэлцэн тамирчинд мэдэгдье, тайлбарлая гэж тогтсон. О.Пүрэвбаатар гавьяат байсан учир “Та энэ талаар тамирчинд хэлээрэй. Оруулахгүй байх нь зөв юм байна” гэсэн.

Хуралд оролцох, үг хэлэх эрхийг нь хязгаарлах гэхээсээ илүүтэйгээр тамирчнаа нэмэлт зөрчлөөс урьдчилан сэргийлж байна.

Өнөөдөр өөртэй нь холбогдоход “Тэрийг би ойлгосон. Хамгийн гол нь хуралд оролцох төлөөлөгчдийн нэрс гэдэг дээр миний нэр байхгүйд эмзэглэж байна. Яагаад гэвэл би дэлхийн аварга, гавьяат тамирчин хэвээрээ байгаа. Гэтэл миний нэрийг жагсаалтад оруулсангүй. Ядаж оруулчихаад доор нь тайлбараа бичсэн бол би өөрөө хараад ойлгох байсан” гэсэн. Редакцийн асуудал байсан ч тэр нэрс бол шууд мандат авч, хуралд оролцох гишүүдийн нэрс байсан. Энд оруулвал учрах эрсдэл байсан юм. Ерөнхийдөө ойлголтын зөрүү  байгаа.

П.Орхон гавьяатын үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Гол нь үүнийгээ бичгээр өгчих. Үүнийг нь хурлын дарга танилцуулаад П.Орхон гавьяатын санал, үзэл бодол гээд танхимд танилцуулж болно гэж өнөөдөр ярьсан.

-Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр мөн хурал зохион байгуулах комиссын талаар шүүмжлэлтэй хандаж, “Би ормоор байна” гэж мэдэгдсэн. Комиссын гишүүдээ хэрхэн сонгосон юм бэ?

-Хурал зохион байгуулах комиссыг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 2021 оны арваннэгдүгээр сараас хойш асуудлаа ярьж байгаа. Үүнд чөлөөт бөхийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг ажлын аппарат, удирдах зөвлөлийн төлөөлөл, мөн хамгийн гол оролцогч тал нь чөлөөт бөхийн холбоог эрс шинэчлэх түр хороо гээд О.Пүрэвбаатар гавьяатаар ахлуулсан хорооноос Ц.Цогтбаяр гавьяат, З.Ойдов гуай, Л.Ням багш, Ж.Мөнх-Очир гуай гэсэн хүмүүсийг санал болгосон. Бүгд л бөхийн төлөөлөл, оролцогч талуудын эрх ашгийг хангах ёстой гээд энэ нэрсийг бүгдийг нь оруулъя гэж шийдсэн. Дараа нь хэн энэ комисст хурал зохион байгуулах эрх өгөх вэ гэсэн. Ингээд ярилцсаны эцэст Улсын дээд шүүхээс 2011 оны Чөлөөт бөхийн холбооны дүрэм бол үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болно гэж заачихсан. Ингээд 2011 оны холбооны Удирдах зөвлөлийн гишүүдээрээ хурлын товоо зарлуулж, комиссоо баталгаажуулъя гэдэг дээр бүгд санал нийлж, гарын үсгээ зурсан.

Ц.Хосбаяр дасгалжуулагчийн дүү Ц.Цогтбаяр энэ комисст ороод ажиллаж байгаа. Гэтэл сүүлийн хоёр хоногийн хугацаанд Ц.Хосбаяр дасгалжуулагч гэнэт “Би хурал зохион байгуулах комисст оръё” гэдэг зүйлийг ярьж байна. Зарим хүмүүс Ц.Хосбаяр дасгалжуулагчийг холбооны хуралд оролцуулахгүй мэтээр ярьж байна лээ. Хуралд бол Ардын багш, Хөдөлмөрийн баатар, Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин, дэлхийн аваргын медальтнууд бүгд орж байгаа.

Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр болон гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нар

-Ээлжит бус хурлаар чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийг сонгох чухал үйл явдалтай. Одоогоор хэчнээн хүн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлээд байна вэ?

-Бид энэ хурлаасаа удирдах зөвлөлөө сонгох учиртай. Мөн эндээсээ ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хурлаас өмнө хүлээж авч байгаа. Ирсэн материал бий. Хурлын үеэр төлөөлөгчдийн зүгээс хурлын даргад хүсэлт гарган заалнаас нэр дэвшүүлэх тал дээр хурлын дарга нийт гишүүдийн дунд санал асуулга явуулан шийдвэрлэнэ. Дэмжиж байвал заалнаас нэр дэвших боломжтой.

-Одоогоор хэчнээн хүн материалаа ирүүлсэн бэ?

-Би яг мандатын комиссоос эцэслэж мэдээлэл аваагүй байна. Өнөөдөр/2022.03.16/ 17:00 цаг материал хүлээн авах хугацаа дуусна. Өчигдрийн байдлаар нэг л хүний материал ирсэн байсан.

-Холбооны өнөөгийн тэргүүн ганцаараа материалаа өгсөн юм уу?

-Одоогийн ерөнхийлөгч өчигдрийн байдлаар өгөөгүй байсан. Гэхдээ нэг сонин байдал үүссэн. Чөлөөт бөхийн эрх зүйн байдал нь шүүхийн маргаанаас болж, 2013 оноос хойш холбооны удирдах зөвлөлд байсан хүмүүсийг холбоог төлөөлөх эрхгүй, шийдвэр гаргах боломжгүй гээд үзчихсэн. Ингэхээр холбооны ерөнхийлөгч бол шүүхийн шийдвэрийн хүрээнд Л.Чинбат. Л.Чинбат гуай сүүлд нэгдүгээр сарын 5-нд болсон хурал дээрээ “Би чөлөөт бөхийн холбоонд 2013 оноос хойш ажиллаагүй. 2009-2013 оны хооронд дөрвөн жил ажиллаж, ажлаа хүлээлгэн өгсөн. Гэхдээ шүүхийн шийдвэрээр намайг төлөөлөх эрх бүхий хүн гэж байгаа бол би хурлыг нь зарлуулаад, комиссыг нь батлъя. Мөн албан ёсоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдъе” гэсэн.

Өнгөрсөн 2011 оны Удирдах зөвлөл хуралдаж, цахим болон эчнээгээр саналаа авч, “Ерөнхийлөгч өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул чөлөөлөх эрх нь удирдах зөвлөлд байна. Харин томилох эрх байхгүй” гэж тогтсон. Ингээд дүрмийнхээ дагуу ерөнхийлөгч эрх, үүргээ гүйцэтгэж чадахгүй, хугацаанаасаа өмнө албан тушаалаа өгсөн тохиолдолд түүний эрх үүргийг хэрэгжүүлэгч нь тэргүүн дэд ерөнхийлөгч байна. 2011 оны тэргүүн дэд ерөнхийлөгч байсан Я.Содбаатар дарга одоогоор эрхийг хэрэгжүүлэгч. Ирэх Баасан гаригт болох хурлаараа шинэ тэргүүнтэй, шинэ удирдах зөвлөлтэй болно.

-Зарим тамирчдад хүртээх ёстой гавьяат тамирчин цолыг нь хүртээлгүй удаж байна гэж бөх сонирхогчид бухимдаж байна л даа. Та энэ тал дээр тайлбар өгөөч?

-Холбооны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 20 гаруй хүний төрийн дээд одон медаль, цол тэмдэгний асуудлыг шийдвэрлүүлсэн. Шагнал гардуулах үйл явц дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ирээд “Бид яг одоо идэвхитэй барилдаж байгаа тамирчдын асуудлыг түр хойшлуулсан. Барилдахаа болиод зодог тайлсан, өөр албанд хүчин зүтгэж буй хүмүүсийн шагналын асуудлыг эхний ээлжинд шийдлээ” гэсэн.

Манай Б.Шоовдор, Э.Сумъяа, Т.Түвшинтулга тэргүүтэй гавьяатын болзлоо хангасан тамирчид маань ид барилдаж байна. Б.Болортуяа олимп, дэлхийгээс 24 насандаа медаль хүртлээ. Сүхбаатарын одонгоор шагнууллаа. Б.Шоовдортой уулзаж, энэ асуудлаа танилцуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж