Улаанбаатарт өдөртөө 1-3 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 1-3 градус хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

2022 оны гуравдугаар сарын 16-ны 20 цагаас 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус Их нууруудын хотгор болон Нууруудын хөндий 2-7 градус дулаан, бусад нутгаар гурван градус хүйтнээс хоёр градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж