Японы зүүн хойд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Сома хотод 4 хүн нас барж, 100 гаруй хүн шархадсан
Фүкүшима болон Широишизао станцын хооронд галт тэрэг замаасаа гарсан
Газар хөдлөлтийн улмаас Фүкүшима болон Широишизао станцын хооронд галт тэрэг замаасаа гарсан гэж Зүүн Японы төмөр зам мэдэгдээд байсан бол 75 зорчигч болон багийн гурван гишүүний хэн нь ч бэртэж гэмтээгүй. Мөн нас барсан иргэний тоо нэгээр нэмэгдэж, гурав боллоо.
Японд газар хөдлөлтийн улмаас хоёр хүн нас баржээ
Японы зүүн хойд хэсэгт Лхагва гаригийн 23:36 цагийн үед хүчтэй газар хөдлөлт болж, хоёр сая гаруй орон сууц тог цахилгаангүй болжээ. Газар хөдлөлт Фүкүшимагийн цөмийн станцын бүс нутагт 7.3 магнитуудын хүчтэй чичиргээ болсон нь Японы засгийн газрын санааг дахин зовоож байна.
Учир нь тус бүс нутагт 11 жилийн өмнө мөн адил хүчтэй газар хөдлөлт болж байв.
Японы засгийн газар Пүрэв гаригийн өглөө газар хөдлөлтөөс болж хоёр хүн амь эрсдсэн ба 90 гаруй хүн хөнгөн, хүнд төрлийн бэртлүүд авсан гэж мэдэгдэв. Амь эрсдсэн хүний нэг нь 60 настай байсан гэнэ. Токио хотноо мөн газар хөдлөлт хүчтэй мэдрэгдэж иргэд хөл дээрээ тэгшхэн зогсох боломжгүй, байшин барилгууд ганхаж байсан гэж “AFP” агентлаг мэдээлжээ.
Фүкүшима, Мияаги, Яамагата зэрэг мужуудад газар хөдлөлтийн дараах чичиргээ үүсэх боломжтой гэж албаныхан мэдэгдэв. Японы цаг уурын агентлаг зүүн хойд эргийн зарим хэсэгт нэг метр (3.3 фут) цунамигийн давлагааны талаар сэрэмжлүүлээд байсан ч Японы “NHK” телевиз тус мэдээллийг цуцалжээ. Гэхдээ албаныхан 30см (1 фут) хүртэлх далайн долгион бүртгэсэн байна.
Токио хотод 700 мянга орчим байшин, Японы зүүн хойд хэсэгт 156 мянга байшин цахилгаан эрчим хүчгүй болсон гэж орон нутгийн цахилгаан нийлүүлэгчид мэдээлсэн. Тэгвэл нөхцөл байдалд хурдан шуурхай ажиллаж тус бүс нутгуудын цахилгаан эрчим хүчийг дорно сэргээсэн гэж засгийн газраас мэдээлэв.
Японы ерөнхий сайд Фүмио Кишида сэтгүүлчдэд засгийн газар бүс нутгуудын захирагчидтай холбогдож хохирол амссан төрөл, тоог гаргахаар ажиллаж байна гэжээ. Газар хөдлөлт нь Фүкүшимагийн газар нутгаас 57 км зайд болжээ.
Японд 7.3 баллын хүчтэй газар хөдлөв
поны зүүн хойд хэсэгт Лхагва гаригийн орой 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт давтан болжээ. Мияаги, Фүкүшима мужуудад цунамигийн аюулаас сэрэмжлүүлэв. Японы зүүн хойд хэсэгт болсон 7.3 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа есөн мужийн 2.09 сая гаруй өрх цахилгаангүй болоод байна гэж Токиогийн цахилгаан эрчим хүчний компани мэдэгдэв. Мөн Намиэ орчимын эргүүдээр 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болов.
Үүнд Токиод 700 гаруй мянган өрх, Канагавад 300 мянга гаруй, Сайтамад 290 мянга гаруй, Чиба хотод 210 мянга, Ибаракид 220 мянга гаруй, Точигид 120 мянга, Яаманаши 110 мянга, Шизүокад 26 мянга гаруй. Зүүн Японы төмөр замын компани Фүкүшима болон Широишизао өртөөний хооронд Тохоку Шинкансен галт тэрэг замаасаа гарсан тухай мэдээлэл авсан гэж мэдэгдэв. Цаг уурын агентлаг Фүкүшима , Мияаги мужуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлэв.
Газар хөдлөлт 23:36 цагт болсон байна. Японы газар хөдлөлийн 0-ээс долоо хүртэлх хуваарийн дагуу хамгийн их эрчим нь зургаагаас дээш байжээ. Эхний ээлжинд нэг метр өндөр цунами далайн эрэг орчмын бүс нутгийг дайрах төлөвтэй байна.
Мияаги мужийн Ишиномаки боомтод 20 сантиметр хүртэл давалгаа аль хэдийн бүртгэгдсэн байна. Цаг уурын албаныхан гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн иргэдийг далайн эргээс хол байхыг уриалав.
Мияаги мужийн Номхон далайн эрэг дагуух хотын захиргаа оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргаж, хоргодох байр байгуулжээ. Газар хөдлөлтийн улмаас цахилгаан тасарч, Токиогийн томоохон хэсэг зэрэг өргөн хүрээний галт тэрэгний хөдөлгөөн тасалдав.
Фүкүшима мужийн Минамисома хотын яаралтай тусламжийн ажилтнууд гэмтэж бэртсэн иргэдийн тухай мэдээлэл тасралтгүй хүлээн авсан гэж мэдэгдэв. Мөн байшин нуралт, гал түймэр зэргийн дуудлагууд ихэссэн байна.
Эх сурвалж: NHK Japan
Холбоотой мэдээ