Стандартад нийцээгүй сургуулиар мөнгө халааслахаа больё

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Стандартад нийцээгүй сургуулиар мөнгө халааслахаа больё

Стандартад нийцээгүй сургуулиар мөнгө халааслахаа больё

Сургуулийн барилга нурсан асуудал он гарснаас хойш гурван удаа тохиолдов. Асуудал үүсэх шалтгаан нь чанарын элэгдэл, насжилт гэж хариуцсан дарга нар бурууг бусдаас хайх нь олширсон. Угтаа сургуулийн барилга тэр дундаа улсын төсвөөр баригдсан барилга ашиглалтад ороод удаагүй хэрнээ эвдэрч сүйдэх нь цөөнгүй.

Цэцэрлэг, сургуулийг шинээр нь акталдаг улс Монголоос өөр байхгүй гэвэл бодит байдлаас хол зөрөхгүй юм.

2022 он гарсаар сургуулийн тааз нурсан, хана цуурсан гурван тохиолдол гарсан. Энэ бол зөвхөн улсын сургуулийн барилгын чанартай холбоотой. Шинээр баригдсан, хоёр жилийн өмнө их засвар хийсэн барилгад яагаад элэгдэл үүсч, цуурч, нурж байна вэ? Энэ нь ажил хариуцсан дарга нарын авлигатай холбоотой гэсэн үг.

Стандартад нийцээгүй барилга хүлээлгэж өгсөн компани, хүлээж авсан комисс, төсөв хариуцсан гүйцэтгэгч гээд гэм буруутан олон. Эзэн холбогдогч их атал эгзэгтэй үед нь хариуцлага хүлээх хүн огт олддоггүй. Тухайлбал, улсын төсвөөр баригдсан сургууль нурахад 480 сая төгрөгийн урсгал засвар хийсэн ч засал аваагүй гэх тайлбарыг албаныхан өгсөн.

Үүнээс гадна Орхон аймгийн Баян-өндөр сумын 17 дугаар сургуулийн өргөтгөл. Тэгвэл Завханы Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургуулийг улсын төсвийн 3.9 тэрбум төгрөгөөр барьсан. Улсын комисс барилгыг хүлээж авсан ч  ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Дараагийн жишээ нь Орхон аймгийн Баян-өндөр сумын 17 дугаар сургууль.

2.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий  өргөтгөлийг тус сургуульд 2017 онд хийж дууссан. Гэвч хана нь цуурч, ус алдаж, сурагчид хичээллэх боломжгүйд хүрсэн тул уг сургуулийн барилгыг акталсан. Одоог хүртэл сургуулийн өргөтгөлд засвар хийгээгүй байна. Харин сүүлийн жишээ бол өнгөрсөн Мягмар гаригт Ховдод болсон явдал. Тус аймгийн Цэцэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн тааз гуравдугаар сарын 15-нд нурсан байна. Хэдийгээр хүн бэртэж гэмтээгүй ч эрсдэлтэй орчинд суралцаж байгааг хэрхэн шийдвэрлэх талаар сургуулийн захирлаас тодруулахад засвар хийгээд засал авах боломжгүй болохыг хэлсэн.

Нийт 670 хүүхэд суралцдаг тус сургууль хичээлийн хоёр байртай аж. А байр нь 1972 онд, Б байр нь 1990 онд ашиглалтад оржээ. Энэ сарын 14-15-нд шөнө тааз нурсан буруутнаар "хүчтэй шороон шуурга шуурсан" гэх тайлбар хийж суух.

Тус сургуульд 2020 онд 480 сая төгрөгийн урсгал засвар хийсэн аж. Харамсалтай нь, стандартын шаардлага хангаагүй уг өргөтгөлийг улсын комисс нь хүлээж авсан.

Тэрхүү комисст багтах хүмүүсийг аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас томилдог. Тэдний авлигажсан шийдвэрийн ард хүүхдүүдийн амь нас эрүүл мэндэд заналхийлсэн барилгууд ашиглалтад орсоор л.  Үнэнийг хэлэхэд баригдаад удаагүй барилга нурж байна гэдэг ашиглалтад оруулсан, авсан хоёр адилхан "но"-той гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж