“News” агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Украинд шударга ёс, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, нэрээ мөнхөлсөн алдартнуудыг онцолж байна. ОХУ хоёрдугаар сарын 24-ний үүрийн таван цагт хил орчмын Харьков, Мариуполь хотуудаар бөмбөгдөж эхэлснээс хойш олон мянган гэмгүй иргэн эх орноосоо дүрвэж, цэрэг эрс амь эрсдсээр байна. Дэлхий дахин дайныг эсэргүүцэн жагсаал эхлүүлээд байна. Москва , Литва, Их Британи гээд өрнө, дорнын томоохон хотуудад иргэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж буй. Түрэмгийлэл эхэлснээс хойш Украины 2780 цэрэг амь эрсдэж, 3700 хүн шархадсан ба 572 хүн нь олзлогдсон гэх албан бус мэдээлэл байна. Учир нь бодит байдал дээр тус тоо улам өсөх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Тэгвэл Оросын 12 мянган цэрэг эрс мөн амиа алдсан гэж мэдээлжээ.
ПАША ЛИ
Украины кино од Паша Ли амь эрсдэхийнхээ өмнөхөн сум нэвтэрдэггүй хантаазаа хүүхдэд бэлэглэсэн тухай Украины хэвлэлүүд мэдээлжээ. Өдгөө 33 настай жүжигчин Ирпин хотод нүүлгэн шилжүүлэлтийн үеэр хүүхдүүдийг байшингаас зугтахад нь тусалж байсан ч буудлагад өртөж амиа алджээ. Жүжиглэх, нэвтрүүлэг хийх, дуу хоолойгоо дубляж хийдэг гэдгээрээ алдартай Ли өнгөрсөн гуравдугаар сарын 6-ны өдөр Украины Киев хотын ойролцоох хотыг эзлэн авсны улмаас амиа алдсан юм.
Паша 1989 оны долдугаар сарын 10-нд Украины Крымд хотод төржээ. Тэрээр бага наснаасаа жүжиглэх урлагт хөл тавьсан байна. Лигийн эцэг эх мөн хүүгийнхээ хүслийг дэмждэг байжээ. Паша Ли “The Hobbit”, ”The Lion King” зэрэг кинонуудад гар бие оролцсоноороо алдартай болсон юм. Түүний цэвэр хөрөнгө ойролцоогоор 10 сая ам.доллар аж. Тэрээр Ирпин хотод нүүлгэн шилжүүлэх ажиллагааны өмнө өөрийн цахим хуудаснаа нөхцөл байдлыг тайлбарласан зураг оруулжээ. Паша “Сүүлийн 48 цагийн турш бөмбөгдөлтөд өртөж байгаа ч бид тайван сууж байна. Бид инээж байна. Учир нь бид зохицуулах болно” гэж тайлбар бичсэн байна.
ЮРИЙ ПРИЛИПКО
Нутгийн захирагч Юрий Прилипко мөн адил эх орныхоо төлөө тэмцэж байгаад амь үрэгджээ. Нийслэл Киевээс баруун хойд зүгт орших Гостомель тосгоны баатар хотын дарга 61 настай ба эмзэг бүлгийн иргэдэд талх, эм тариа тарааж, хамт олноо дэмжиж, иргэдийг аюулгүй газар хүргэж байхдаа буудуулж амиа алджээ. Тэрээр эзлэгчдийн эсрэг тулалдах үүрэг хүлээгээгүй. Бусад олон зуун хүмүүсийн нэгэн адил зооринд нуугдаж болох байсан ч иргэдийнхээ төлөө тэмцсэн түүнийг хэн ч буруутгахгүй юм.
"Гэхдээ хүмүүс түүнийг хүлээж, итгэл найдварыг нь харж, түүнд итгэсэн. Тиймээс тэрээр сонголтоо хийсэн. Тэрээр олон нийтийн төлөө үхсэн, Хостомелийн төлөө үхсэн, баатар шиг үхсэн. Мөнхийн дурсамж, бидний талархал" гэж Украины засгийн газраас эмгэнэл илэрхийлжээ. Тус явдлаас хойш гуравдугаар сарын 6-нд ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг зоригтой тэмцэж буй Украины зургаан хот, суурин, тэр дундаа Хостомелд “Баатар хот” цол олгов.
ВИТАЛИЙ САПИЛО
Хоёрдугаар дивизийн Карпаты Львов багийн залуучуудын багийн тоглогч 21 настай Виталий Сапило Киевийн ойролцоох хэрцгий мөргөлдөөний үеэр оросуудын гарт амиа алджээ. Тэрээр Путины цэргүүдээс эх орноо хамгаалахын тулд танкийн командлагчаар цэрэгт татагдсан байв. Сапилог хамт олон нь баатар гэж нэрлэх болсон ба эх орныхоо төлөө хийсэн бүхэнд нь талархана хэмээн Украины “Ukrinform” мэдээллийн сайтад нийтэлсэн байна. FIFPRO-оос гадна Украины гишүүнчлэлийн алба түүнийг нас барсныг зарлаж, эмгэнэл илэрхийлж, хөлбөмбөгчний амар амгалангийн төлөө залбирч байгаагаа илэрхийлэв. Оросууд Украин руу довтолж байгаатай холбогдуулан “FIFA” болон “UEFA” ОХУ-ын шигшээ багууд болон клубуудыг дараагийн мэдэгдэл хүртэл олон улсын хөлбөмбөгт оролцохыг хориглосон юм. Тиймээс тус эмгэнэлт явдлын улмаас Орос улс энэ жилийн ДАШТ болон эмэгтэйчүүдийн Евро 2020 тэмцээнээс хасагдах төлөвтэй байна.
ЕВГЕНИЙ МАЙЛШЕВ
Украины 19 настай биатлончин Оросын цэргүүдтэй тулалдаж байгаад амь үрэгдсэн гэж спортын байгууллагууд Лхагва гаригт мэдээлэв. Евгений Майлшев ОХУ-ын түрэмгийллээс эх орноо хамгаалахаар зэвсэг барьснаар амь үрэгдлээ гэж “Athletes and Global Athlete” хамтарсан мэдэгдэлд дурджээ. Майлшев 2020 онд карьераа дуусгахаасаа өмнө Украины шигшээ болон Харьковын өсвөрийн багт тоглож байжээ. Эх орныхоо өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан 20 настай тэрээр цэргийн алба хаахаар хоёр жилийн өмнө спортоо түр зогсоож байсан ч төлөвлөснөөр болсонгүй.
Эх сурвалж: Ukrinform, the sun, fox news, wikipedia