409,008 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

409,008 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 269,952,945  төгрөгийн үнийн дүн бүхий 409,008 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүннү менежмент" ХК (HBZ +14.97%), "Э-Транс ложистикс" ХК (ETR +14.92%) болон "Бодь Даатгал" ХК (BODI +5.44%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөөний худалдаа" ХК (BHL -13.61%), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -7.41%) болон "Монгол шуудан" ХК (MNP -7.39%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 44,688 ширхэг нэгж эрхийг 17,131,663 төгрөгөөр, компанийн төгрөгийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг үнэт цаасыг 388,400 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаагаар нийт 5156 ширхэг үнэт цаасыг 523,127,760 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.24% хувиар буурч, 36,365.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,356,954,473,618 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж