Казахстан ерөнхийлөгч, парламентын хосолсон засаглалд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Казахстан ерөнхийлөгч, парламентын хосолсон засаглалд шилжинэ

Казахстан ерөнхийлөгч, парламентын хосолсон засаглалд шилжинэ

Казахстан улс ерөнхийлөгчийн засаглалаас хүчирхэг парламенттай хамтарсан ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах улс руу шилжих хэрэгтэй гэж Касым-Жоморт Токаев мэдэгдэв.

Тэрбээр Казахстаны Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж нэмж тэмдэглэв. Төв Азийн парламентад хандан Токаев мөн сонгуулийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуулийн шүүхийг дахин байгуулахыг санал болгожээ.

Газрын тосны арвин нөөцтэй Казахстан улсад өнгөрсөн нэгдүгээр сард шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн иргэд нийтийг хамарсан жагсаал зохион байгуулсан. Улмаар жагсаал цуглаан үймээн болон хувирч, Казахстанд 14 хоногийн хугацаатай онц байдал тогтоосон бөгөөд Засгийн газрыг огцруулсан. Тус улсын шинэ ерөнхий сайдаар Алихан Смайлов томилогдсон.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж