Хятадын гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн Даваа гаригт /2022.03.14/ Испанийн гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарестай Украины хямралын талаар ярилцжээ. Тэрбээр тус цахим уулзалтын үеэр АНУ-аас Оросын эсрэг тавьсан аливаа хориг арга хэмжээнд Хятад улс оролцох сонирхолгүй байгааг дурджээ. Учир нь хориг арга хэмжээ Хятадад нөлөөлнө гэж үзэж байна. Ван И хэлэхдээ, Хятад улс хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах эрхтэй гэжээ.
Түүний тайлбар нь Бээжингээс хийсэн хамгийн тодорхой мэдэгдлүүдийн нэг боллоо. Учир нь Оросын корпораци, санхүүгийн системийн эсрэг олон улсын хориг арга хэмжээ авч байхад Бээжингийн талаас дорвитой мэдэгдэл хийгээгүй байсан юм. Кремль Украины эсрэг довтолгоогоо эрчимжүүлж байгаа энэ үед Орост эдийн засгийн тусламж үзүүлэхгүй байхыг Цагаан ордноос Хятадад анхааруулав. Москвагийн стратегийн гол холбоотон Хятад улс дайн үргэлжилбэл Оросын эдийн засгийг сүйрүүлэх арга хэмжээний үр нөлөөг намжаахыг хичээж магадгүй гэж АНУ болгоомжилж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNBC
Холбоотой мэдээ