"Хөгжлийн банк"-ийг шалгах ажлын хэсэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн банк"-ийг шалгах ажлын хэсэг хуралдана

"Хөгжлийн банк"-ийг шалгах ажлын хэсэг хуралдана

Сар шинийн баярын өмнө УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүд Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн асуудлыг хөндөн тавьж байв.  Энэ асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б. Баттөмөрийг томилсон.  Харин ажлын хэсэгт  Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Б.Пүрэвдорж  нарын гишүүд ажиллахаар болсон юм. Ажлын хэсэг нэн тэргүүнд Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг цуглуулж, хөндлөнгийн хараат бус аудит оруулна гэдгээ өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн. 

Тэгвэл "Хөгжлийн банк"-ыг шалгах ажлын хэсэг өнөөдөр /2022.03.16/ 17:00 цагт  хуралдах юм байна.  УИХ-ын хаврын чуулган эхлэхэд гишүүд санаачилга гаргаж, шалгалтын ажлын хэсгийг Хянан шалгах түр хороо болгон өргөжүүлэх саналыг дэвшүүлж,  хяналтын сонсгол хийхээр төлөвлөжээ.

МАН ЯАГААД ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВРЫГ ЗОГСООХЫГ ОРОЛДСОНГҮЙ ВЭ ?

Дашрамд дурдахад, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ сэдвээр гуравдугаар сарын 4-ний өдөр   нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хөгжлийн банк 2017 оноос өмнө нийт 2000 гаруй компанид зээл олгож, тухайн үед зээлийн эргэн төлөлт 95.5 хувь байсан. Харин 2017 оноос хойш буюу хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш ердөө 50 байгууллагад 3 их наяд төгрөгийн зээл олгосон. 

Өнөөдөр энэ зээлийн 55 хувь буюу 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл. Ард түмэн ядуу, эдийн засаг нэн хүнд байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэж мэдэгдсэн нь 1.8 их наяд төгрөгтэй харьцуулахад өчүүхэн бага хэсэг нь юм. 2019 онд Хөгжлийн банкинд хийсэн аудитын шалгалтаар "Эрхзүйн зохицуулалт хангалтгүй, эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрэн бүрдээгүй, банкны бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаатай бүрэн уялдаагүй байна. Хөгжлийн банк 2012-2016 онд тооцоо судалгаагүйгээр эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлсний улмаас их хэмжээний алдагдал хүлээсэн. Төслийн үр дүнг үнэлэх шалгалт, шалгуур үзүүлэлт иж бүрэн бус, зээл олголтод мөрдөгдөж буй дүрэм хангалтгүй" гэх дүгнэлт гарсан. 

Хөгжлийн банк 2012-2017 онд нийт 2 их наяд 254.7 тэрбум төгрөгийн 4.0-4.79  хувийн хүүтэйгээр, 30 тэрбум иенийг 1.52 хувийн хүүтэйгээр, 1 тэрбум 502.2 сая ам.долларыг 2.5-9.5 хувийн хүүтэйгээр, 33 сая еврог  1.9-6.39  хувийн хүүтэйгээр тус тус татан төвлөрүүлсэн байна.Сүүлийн зургаан жил тасралтгүй эрх барьж буй МАН яагаад Хөгжлийн банкны луйврыг зогсоохыг оролдсонгүй вэ гэх асуулт гарч ирнэ. Үүнийг ч ард түмэн асуух эрхтэй" гэж мэдэгдэж байв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж