МАН-ын даргад албан бусаар зөвлөж, жил гаруй "нам жим" суусан Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр ил гарч ирэв. Харамсалтай нь, энэ сунгаа хууль бус гэдгийг С.Эрдэнэ тодотгож байгаа бөгөөд эндээс харвал ахиад л асуудал нь Улсын дээд шүүх дээр гацах бололтой. Х.Баттулгын хувьд улс төрд дахиж орж ирэх боломж нь АН. Тиймээс жирийн гишүүд нь түүний эл үйлдэлд дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. Тэрбээр АН-ын даргын сунгаа нэртэй "шоу"-нд оролцох болсноо парламентын сонгодог засаглалыг бэхжүүлэх, нэг намын дарангуйллаас хамгаалах гэж тайлбарласан. Харин МоАХ-ны байрыг барьцаанд тавьж ,"Пирамид Орд" компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас 22 тэрбумыг авсан, мөн өөрийн туслах У.Ууганбаярын "Нью Яармаг хаусинг прожект” ХХК-иар дамжуулан 117.9 тэрбум төгрөг авсан асуудалд тэрбээр тайлбар өгөхдөө "Би Хөгжлийн банкны зээлтэй ямар ч холбоогүй. Надад олон зөвлөх байсан, одоо түүнтэй ямар ч холбоогүй. Бүгд гүтгэлэг" гэжээ. Түүний зөвлөх асан Ц.Ууганбаярыг амь нас, эрүүл мэндээ хохироож болзошгүй гэх үндэслэлээр шүүхээс цагдан хорьсон. Харамсалтай нь, хэргээ гүйцээсэн хойноо Х.Баттулга түүнийг танихгүй, мэдэхгүй, холбоогүй хүн гэсэн нь хэр хүн чанартай болохоо харуулав.
Б.БАТ
Холбоотой мэдээ