“Нэг айлын хоёр хүүхэд менингитээр өвдөж, нэг нь нас барсан”

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

“Нэг айлын хоёр хүүхэд менингитээр өвдөж, нэг нь нас барсан”

“Нэг айлын хоёр хүүхэд менингитээр өвдөж, нэг нь нас барсан”

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 


Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсний дагуу хүүхдийн өвчлөл, орны нөөцийг хэлэлцсэн. Эх хүүхэд, эмэгтэйчүүдийг чиглэлд тусламж үзүүлж байгаа эмнэлгүүдэд тодорхой хөрөнгө оруулалтыг хийж явж байгаа. 2021 оны зургадугаар сарын 01-нд өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилттэй танилцсан. Тухайлбал, эх барих тусламж үйлчилгээ үзүүлдэг төрөх эмнэлгийн орнуудыг стандартад нийцэхээр болгосон.

Энэ оны төсөв дээр мөн “Хүрээ” амаржих газрын барилгын төсөв болон ЭХЭМҮТ-ийн засварын ажлын санхжүүлт төсөвт багтсан байгаа. Өнөөдрийн гол анхаарч байгаа асуудал бол хүүхдийн өвчлөл. Сүүлийн таван жилийн тандалтаар томуугийн дэгдэлт нэмэгдэж байна.

2017 оноос хойш тандалт хийсэн. Хамгийн өндөр өвчлөлтэй байгаа жилүүд нь 2019-2021 он байна. Covid-19-ийн халдвар бүртгэгдсэнээс хойш томуугийн тархалт нэмэгдсэн. Томуугийн тандалтыг дэгдэлтээр нь таван түвшинд хувааж үздэг. Монгол Улсын тухайд идэвхжилт өндөр зургаан аймаг, алаг цоохор 10 аймаг, аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд гурван аймаг байна. Тиймээс нийслэлийн дүүргүүдэд нэмэлт ор дэлгэж, эмнэлгийн цагийн хуваарийг уртасгасан. Мөн дүүргүүдэд байршуулсан Covid-19-ийн түр лабораторийг томуугийн урьдчилан сэргийлэх эмнэлэг болгосон.

Томуугийн дэгдэлт өндөр байгаа учраас жилд 120-130 мянган хүүхэд өвдөж байна. Томуугаас гадна менингитийн халдвар. Нэг тохиолдлыг нэг дэгдэлт гэж үздэг.

Энэ жил Сонгинохайрхан дүүргийн нэг гэр бүлийн хоёр хүүхэд халдвараар өвдсөн. Нэг нь нас барж, нөгөө нь биеийн байдал нь хүнд байна.

Тиймээс халдварын тархалт их байгаа энэ үед бага насны хүүхдүүдийн дархлааг дэмжиж, эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй. Вакцины цэгийг одоогоор нэмэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж