Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ирэх 7 хоногт нээнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ирэх 7 хоногт нээнэ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ирэх 7 хоногт нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.16/ болж шинэ сэргэлтийн бодлогын талаар хэлэлцлээ.


Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийн асуудлыг ярьсан байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн боомт болон атарын дөрөвдүгээр аяны хүрээнд хөдөө аж ахуйн зээл, улаанбуудайн нөөц бүрдүүлэлт зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачаалал, хүүхдийн өвчлөлийн талаар тус тус шийдвэр гаргалаа.

Зам тээврийн сайд Л.Халтар:

-2013 онд Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар тогтоолоор баруун болон босоо чиглэлийн төмөр замыг барих концесс олгосон. Үүнийг өнөөдөр хэлэлцэж баталлаа. Хэрэгжих хоёр төсөл дээр тусгай компаниудыг байгуулж, техник эдийн засгийн зураг төслийг боловсруулна. Тодорхой хугацааны дараа Монголын төрд 100 хувь шилжүүлж олгоно. 2019 оны хавраас төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Одоогийн байдлаар гурван том төсөл хэрэгжиж байгаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гуравдугаар сарын 5-нд зэсийн баяжмал тээвэрлэсэн. Дараагийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд ирэх долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор нээнэ.

Баруун босоо чиглэлийн төмөр зам бодлогын баримт бичигт тусгаснаар эхний ээлжид 1255 км, зүүн босоо чиглэл Чойбалсан-Хөөт-Бичигт рүү 426 км байгаа. Төсөв өртөг болоод хэдэн жил барих нь тодорхойгүй. Учир нь энэ концесс бол Монголын төрөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр барих, зураг төсөл гаргах, шилжүүлэх тусгай зориулалтын компаниуд хийхээр байгаа.

Дараагийн нэг асуудал бол Замын-Үүдийн жолооч нар. Тээвэрчдийн хувьд Эрээнээс чингэлгээр тээвэрлэж байгаа ачааг зогсоож Covid-19-ийн өмнөх үеийн задгай тээвэр сэргээх шаардлага тавьсан. Бид үүнд тодорхой хариулт өгсөн. Цар тахлын энэ үед Эрээн-Замын-Үүд хооронд хүн хоорондын харилцаа үүсгэх боломжгүй. Иргэдээс ирж байгаа хүсэлтийг тухай бүрд нь судалж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж