Б.Саранчимэг “Хуш модны самар түүж, бэлтгэх, экспортлохыг хориглох” албан бичиг хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

САРАНЧИМЭГ

Б.Саранчимэг “Хуш модны самар түүж, бэлтгэх, экспортлохыг хориглох” албан бичиг хүргүүллээ

Б.Саранчимэг “Хуш модны самар түүж, бэлтгэх, экспортлохыг хориглох” албан бичиг хүргүүллээ

УИХ-ын “эко” гишүүн Б.Саранчимэг ой модоо хамгаалах, ойн түймрээс сэргийлэх, хуш модыг хамгаалахын асуудлаар 2021 оны 11-р сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон тухайн үеийн БОАЖ-ын сайд Н.Уртнасан нарт хандаж хуш модны самрыг түүж бэлтгэхийг хориглох тухай шийдвэр гаргаж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлж байв. Тэгвэл энэ удаа дахин БОАЖ-ын шинэхэн сайд Б.Бат-Эрдэнэд хандаж албан бичиг хүргүүлжээ.

Албан бичигт,

Монгол улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, “Ойн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5, 13.1.5 заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай”  58 тоот зарлигийг баримтлан ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэх, экспортлохыг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гишүүн Б.Саранчимэг өөрийн фэйсбүүк хуудастаа өчигдөр энэ талаар мэдээлэл тавьсны дараахан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ асуудлаар ажлын хэсэг гаргаж ажиллаад, эргээд яаралтай хариу мэдэгдэх болсон тухайгаа гишүүний постны доор хариу мэдэгджээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нь Байгаль орчны багц хуулийг шинэчлэх ажлын хэсгийг ахлаж ажиллаж байгаа ба байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.

Тэрбээр хэлэхдээ, Монгол улс нь цаг агаарын хувьд эрс тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орны нэг юм. Манай улсын нийт газар нутгийн 9.1 хувь буюу 14255.9 мянган га нь ойн сан, 7.9 хувь нь ой мод гэж бүртгэгдсэн хэдий ч ойн түймэр, хортон шавьж болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тоо буурч, 2021 оны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнийг холбогдох судалгааны байгууллага тайландаа дурьдсан байна. Цөлжилтийн сөрөг үр дагавар байгаль орчноос эхлээд ховор, нэн ховор зэрлэг ан амьтан болон хүн ам, мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбаруудад ч сөргөөр нөлөөлж, 2021 он гарсаар хүний амь нас эндсэн тохиолдол гарсан билээ. Иймд Монгол орны газар нутаг, унаган байгаль төрх, улс орныхоо ногоон тусгаар тогтнолыг хамгаалах, ялангуяа говийн бүст цөлжилтыг сааруулах, гадаргын усыг хуримтлуулах, усны эко системийг хамгаалах, сэргээх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлага байгаа бөгөөд энэ хүрээнд одоо байгаа ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан ой мод гэмтээх, хугалах, гал түймэр тавих зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хуш модны самар түүх, бэлтгэх үйл ажиллагааг урт хугацаанд хориглох шаардлагатай байгааг тухай хэлсэн юм. 

Тэрбээр энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж байсан бөгөөд ингэхдээ Монгол улс нь цаг агаарын хувьд эрс тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орны нэг. Манай улсын нийт газар нутгийн 9.1 хувь буюу 14255.9 мянган га нь ойн сан, 7.9 хувь нь ой мод гэж бүртгэгдсэн хэдий ч ойн түймэр, хортон шавьж болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тоо буурч, 2021 оны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнийг холбогдох судалгааны байгууллага тайландаа дурьдсан байдаг. Цөлжилтийн сөрөг үр дагавар байгаль орчноос эхлээд ховор, нэн ховор зэрлэг ан амьтан болон иргэдийн амьдрал, бэлчээр, мал аж ахуй, хөдөө аж ахуй газар тариалан, зам, эрчим хүч гэх мэт дэд бүтцийн салбаруудад ч сөргөөр нөлөөлж, 2021 оны хавар Дундговь аймагт эрдэнэт хүний амь нас эндсэн тохиолдол гарсныг Монголчууд бид мартаагүй. Иймд Монгол орны газар нутаг, унаган байгаль төрх, улс орныхоо ногоон тусгаар тогтнолыг хамгаалах, ялангуяа говийн бүст цөлжилтыг сааруулах, гадаргын усыг хуримтлуулах, усны эко системийг хамгаалах, сэргээх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлага байгаа бөгөөд энэ хүрээнд одоо байгаа ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан ой мод гэмтээх, хугалах, гал түймэр тавих зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хуш модны самар түүх, бэлтгэх үйл ажиллагааг урт хугацаанд хориглох шаардлагатай. Монгол улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, “Ойн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5, 13.1.5 заалтад зааснаар Монгол Улсын Засгийн газар эсхүл БОАЖ-ын сайдын хүрээнд асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа. Цаашид би ногоон хөгжлийн төлөө Байгаль орчны багц хуулийг шинэчлэх ажлын хэсгийг ахлаж ажиллаж байгаагийн хувьд дээрхи хуулиудад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг дурдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж