“Ever Given”-ий дүү “Ever Forward” далайд гацлаа | News.MN

“Ever Given”-ий дүү “Ever Forward” далайд гацлаа

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

“Ever Given”-ий дүү “Ever Forward” далайд гацлаа

“Ever Given”-ий дүү “Ever Forward” далайд гацлаа

Өдгөөгөөс нэг жилийн өмнө “Ever Given” чингэлэгт тээврийн хөлөг онгоц Суэцийн сувагт зургаа хоногийн турш гацаж байсан. Тэгвэл “Ever Given”-ий дүү хэмээгдэх “Ever Forward” хөлөг өнгөрсөн Ням гаригт Балтимороос Виржиниа мужийн Норфолкийг зорин замд гарсан боловч Чесапик буланд саатсан байна.

“Ever Forward” нь 334 метр өндөртэй. Далайд гацах үедээ 15 метр гүнтэй Крейгхилл суваг гэдэг газраар дамжин өнгөрч байжээ. АНУ-ын эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч хэлэхдээ, хөлөг онгоц сувгийн гадна 7.5 метр гүн усанд гацсан гэв. Далайн эргийн хамгаалалтын албанаас шалтгааныг тодруулахаар шалгалт хийж байгаа бөгөөд аврах багтай хамтран онгоцыг аюулгүй газарт чирч аваачих аж. “Ever Forward”-д ямар нэгэн эвдрэл гэмтэл, цоорол гараагүй байна.

Мэрилэндийн боомтын захиргаанаас мэдээлснээр нь, “Ever Forward”-ийн гацалт боомтоор дамжин өнгөрөх бусад тээврийн үйлчилгээнд нөлөөлөхгүй гэв. Бусад хөлөг онгоцнууд хажуугаар нь зөрөн өнгөрөхдөө хурдаа сааруулж, нэг чиглэлийг барин хөдөлгөөнд оролцож буй аж.

“Ever Given” болон “Ever Forward” нь хоёулаа Тайванийн компанийн эзэмшилд байдаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-16 202.179.27.197

НАРАНЖАРГАЛ МАНДАХ англи хэл муу мэддэгээс гадна ном сонин уншдагүй юмаа

Avatar

Зочин 2022-03-16 202.179.27.197

“Ever Forward” нь 334 метр өндөртэй. Далайд гацах үедээ 15 метр гүнтэй Крейгхилл суваг гэдэг газраар дамжин өнгөрч байжээ. АНУ-ын эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч хэлэхдээ, хөлөг онгоц сувгийн гадна 7.5 метр гүн усанд гацсан гэв

Avatar

Зочин 2022-03-16 202.126.90.135

Зөв бичээчээ

Avatar

Зочин 2022-03-16 122.201.24.154

Сувгаар явж байгаад сувгийн гадна гацсан гэдгийг юу гэж ойлгох вэ?

Avatar

зочин 2022-03-16 66.181.166.196

Тааруухан орчуулга, ойлгоход тун хэцүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж