Футзалын шигшээ баг: Мьянмарын эсрэг 3 оноо авах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Футзалын шигшээ баг: Мьянмарын эсрэг 3 оноо авах хэрэгтэй

Футзалын шигшээ баг: Мьянмарын эсрэг 3 оноо авах хэрэгтэй

Монголын футзалын үндэсний шигшээ баг Тайланд улсын урилгаар “NSDF Futsal invitation Thailand-2022″ тэмцээнд оролцож байгаа билээ. “Заалны хөх чононууд” өчигдөр/2022.03.15/ эхний тоглолтоо хүчирхэг Ираны эсрэг хийж, 0-8 гэсэн харьцаатай ялагдсан. Тус тоглолтод манай шигшээ багийн хоёр хаалгач болон чухал хоёр тоглогч Covid-19 шинжилгээний хариунаас шалтгаалан тоглолтод оролцож чадаагүй юм.

Ираны футзалын дэлхийн чансаанд зургадугаар бичигдэж байна.

Тоглолтын дараа шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир  “Зарим тоглогчид маань талбайд гарах боломжгүй болсон учир тоглогчоо хаалгачаар тоглуулсан. Ираны эсрэг хийсэн тоглолтоос засах ёстой зарим зүйлс байгааг анзаарсан. Дараагийн тоглолтоо Мьянмарын эсрэг хийнэ. Тэр тоглолтоос гурван оноо авах аргаа олох хэрэгтэй” гэжээ.

Манай шигшээ баг өнөөдөр 16:00 цагаас Мьянмарын шигшээ багтай тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж