Майк Тайсоны тасалсан чих шиг хүнсний бүтээгдэхүүн гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Майк Тайсоны тасалсан чих шиг хүнсний бүтээгдэхүүн гарчээ

Майк Тайсоны тасалсан чих шиг хүнсний бүтээгдэхүүн гарчээ

Майк Тайсоны каннабис брэнд шинэ төрлийн марихуан бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа. Тус бүтээгдэхүүн нь зажлуурт бохь мэт бүтэцтэй ба чихний хэлбэртэй ажээ. Тус шинэ төрлийн бүтээгдэхүүнээ “Mike Bites” буюу “Майк хаздаг” гэж нэрлэсэн байна.  Тайсоны каннабисын “Tyson 2.0” брэнд нь чихний дээд хэсэгт мэдэгдэхүйц хэсэг дутсан, хазуулсан ул мөр бүхий чих хэлбэртэй хүнсний бүтээгдэхүүнийг гаргажээ. Эхний ээлжид амсаж үзсэн хүмүүс тус бүтээгдэхүүнийг маш амттай гэдгийг онцолжээ.

Тайсон өрсөлдөгчийнхөө чихийг хазсан хэргээр Дэлхийн боксын холбооны хүнд жингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хасуулсан.  Тэрбээр 1997 оны аварга шалгаруулах тэмцээн буюу  "хазуулсан тулаан" гэж алдаршсан тэмцээний үеэр  энэхүү хэрэг болсон.  Тайсон өрсөлдөгч Эвандер Холифилдийн чихийг нэг биш хоёр удаа хазаж таслаад нэг хэсгийг нь  зуусаар  дэвжээнээсээ хөөгдсөн байдаг.

Эх сурвалж: ladbible

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж