АН-ын даргын сунгаа: Х.Баттулга & Ж.Батсуурь | News.MN

АН-ын даргын сунгаа: Х.Баттулга & Ж.Батсуурь

VS

АН-ын даргын сунгаа: Х.Баттулга & Ж.Батсуурь

Ардчилсан нам шинэ даргын сунгаагаа дөрөвдүгээр сарын 6-нд хийхээр болсноо зарласан. АН-ын дарга О.Цогтгэрэл намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Түүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар даргын сунгаанд оролцохоо мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх асуудлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэхдээ энэ сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ялах ёстой гэдгийг битүүхэн хэлсэн. Энэ асуудлыг хөндөж, энэ долоо хоногийн "VS" буландаа Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшиж буй Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын  байр суурийг онцолж байна. Тэд өнөөдөр /2022.03.16/ нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.


 

Х.Баттулга
Ерөнхийлөгч асан

-Би одоо 21 аймгаараа явна. Ардчилсан намын даргын сунгаа бол ганц намын асуудал биш. Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай, ард түмэн нь иргэдээ парламентад сонгодог парламент байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм. Тийм учраас Ардчилсан намын даргын сунгаа гэж битгий ойлгоорой. Монгол Улс парламентын засаглалтай байх эсэхийг тогтооно. Өнөөдөр төрд хэт олонх гарч, төрийн гурван өндөрлөг нь нэг намаас сонгогдсон. Ардчилсан нийгэмд ямар байгааг бид амьдралаараа, яс махаараа мэдэрч байна. 

Тийм учраас Ардчилсан нам парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль гэж өөрийгөө сонгуульд "сойж" байна. 

Ж.Батсуурь
УИХ-ын гишүүн

-Ардчилсан намыг булшилсан, доройтуулсан хүмүүсийн нэг бол Х.Баттулга шүү дээ. Тийм болохоор энэ хүнийг дахин шинэ хэв маягаар гарч ирсэн ч асуудлыг шийдвэрлэж, бодлогыг хэрэгжүүлж явж чадахгүй гэж бодож байна. Харин надад бол боломж байна. Яагаад гэвэл би найман сонгуулийн долоод нь ялсан хүн. Монгол Улс 21 аймагтай. Миний хувьд Сүхбаатар аймагт тав дараалан ялж, бодлогоо хэрэгжүүлж байсан. 

Нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар улс төрийн нэг нам монополь тогтоож байна. Бид бүхэн энийг засч, залруулж ард түмний хүсэл мөрөөдлийг хангасан парламентад суудалтай ялдаг нам байхын төлөө нэрээ дэвшүүлж байна. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд Ардчилсан нам үндсэндээ ялж, олонх болж байгаагүй. Харин улам олуулаа болж байсан түүхтэй. Тэгэхээр миний хувьд олонх болж, ялахын төлөө зүтгэнэ. Ингэж ялахын тулд дунд бөгөөд анхан шатны намаа бэхжүүлж, дарга ангийн эрх мэдлийг дунд, анхан шатанд аваачиж, ард түмний хүсэн хүлээсэн нэр дэвшигч болж, парламентад олон суудал авна. Тэгснээр нийгэмд бухимдаж буй олон асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэдэг хүсэл эрмэлзэлтэй байна. Хамтын удирдлагын системээр ажиллана. Ард түмний 60 орчим хувь нь биднийг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-03-16 103.26.194.27

Сонгогчдын боловсролыг сайжруулж байж мэдлэгийг нь нэмэгдүүлж байж бүх шатны сонгууль хөгжлийн төлөө болно уу гэхээс одоогийн ийм сонгогчидтой нөхцөлд нэг ч дэвшил гарахгүй

Avatar

Зочин 2022-03-16 202.126.89.17

АН хоёр биш ГУРАВ хуваагдах нь тодорхой боллоо.Магадгүй БатҮүл шоронгоос нэр дэвшвэл ДӨРӨВ хуваагдах магадлалтай.Эд нар улс орныхоо төлөө биш зөвхөн хувийнхаа эрх ашгийн төлөө АН аар халхавч хийж баяждгийн сонгодог жишээ энэ АНын даргын төлөөх "ДАЙН"харуулж байна.
.

Avatar

Зочин 2022-03-16 103.212.119.184

Баттулга??? Энэ АН чинь бүүр дампуурчихжээ. Баттулга яахав мөнгөтэй л юм байгаа биз. АН-д түүний мөнгө нь хэрэгтэй байгаа юм байх даа. Эх орон, ард түмнээ 10 тэрбум доллароор хохироосон луйварчинг даргаараа сонгох гэж байгаа юм уу??? АН-д өөр даргаараа сонгочих хүн байхгүй юм гэж үү??? АН-г шинэчлэгдэж чадах болов уу гэж горьдоод нэмэргүй юм байна дөө. Хэдхэн луйварчин л дарга байх заяатай нам юм байлгүй дээ

Avatar

Зочин 2022-03-16 59.153.115.161

Энэ ялзарсан АН монголд байгаа нөхцөлд манай орон хөгжихгүй бидний амьдрал дээшлэхгүй.

Avatar

Иргэн 2022-03-16 103.26.194.27

Энэ намч ялзарчихаагүй байхаа. МАН удахгүй идээ бээр нь гарна тэд л бусад намуудаа алаад дуусч байна

Avatar

зочин 2022-03-16 202.179.8.210

нэгнийгээ муулж байгаа хүнийг дэмжихгүй.Ерөнхийлэгч асан Х.Баттулгыг дэмжинэ.

Avatar

Зочин 2022-03-16 116.84.110.128

Баттулга ерөнхийлөгчөө дэижинээ

Avatar

bat 2022-03-16 150.129.143.151

АН-ын даргаар Х.Баттулгыг сонгон гаргацгаая. Сонгогчдоо.

Avatar

Иргэн 2022-03-16 192.82.80.62

АН-ын даргад Х.Баттулгыг дэмжицгээе.

Avatar

ЗОЧИН 2022-03-16 202.9.46.133

Төрийн гурван өндөрлөг нэг намаас сонгогдсоноор ямар үр дүн гарч байгааг бид хийж байгаа бүтээн байгуулалт, ажил үйлс, монголйн төр засаг 1 амтай байж, 1 цонхны бодлого явуулж чадаж байгаагаас нь сайн харж мэдэрч бна. Эс бөгөөс женко шиг гай тарьж, улсын хөгжлөө 10- жилээр хойш татах болно.

Avatar

Зочин 2022-03-16 204.14.73.240

Нэг улсын гарт орчихдог юм даа. 90 оноос өмнөхөө эргээд нэг санадаа.

Avatar

зочин 2022-03-16 66.181.166.134

МАН-ын даргын зөвлөх Х. Бхттулга, Ардчилсан намын даргад өрсөлдөх гэж байгаа юм байна. Ийм улс төр гэж хаанч байж болохгүй. Гутамшиг. МАН-ын даргын зөвлөхийн ажлыг өгч болно. Гэвч сөрөг хүчин Ардчилсан намын дарга болох нь ёс зүйн хувьд боломжгүй зүйл. Ардчилсан намынхан минь түүнийг сонгож болохгүй шүү. Х. Баттулгыг намын дарга болговол үүрд байхгүй болсонтой яг адилхан.

Avatar

ХУУЛЬЧ 2022-03-16 192.82.64.190

АРДЧИЛСАН НАМ ИРЖ БАЙГАА ШИНЭ ҮЕЭЭЭ ЯАЖ МЭДЭРЛЭГИЙГ ХАРЖ ДЭЭ,,,,,,ХУУЧНААРАА БАХЬ БАЙДАГААРАА ҮЛДВЭЛ , ХЭЦҮҮ ДЭЭ ,,,,

Avatar

Зочин 2022-03-16 61.102.135.60

Батсуурийн тувшин арай биш юмаа, хэлсэн угийг нь ээ!!!

Avatar

Зочин 2022-03-16 72.196.192.250

Чи Женко троол !

Avatar

Зочин 2022-03-16 202.126.88.147

Энэ бол шоу бөгөөд Жэнко нөхөр АН задалж 24 оны монгуулд МАН_ыг ялуулж дүү Оюунэрдэнэ ЕС хэвээр байлгаж өөрөө зөвлөсөн шиг ялаас мултран том төсөл оролцож мөнгө угаах ажилаа үргэлжлүүлэх чин хүсэлтэй байгаа бололтой. Улс төр бизнес хоёрыг хуулиар салгасан үед монгол хөгжлийн зөв замдаа гарна.

Avatar

зочин 2022-03-16 119.40.98.18

Баттулгын ажлын арга барил хөөрхөн үү…

Avatar

Зочин 2022-03-16 161.129.70.20

Ene nam tarah heregtei

Avatar

зочин 2022-03-16 66.181.180.109

Энэ сунгааг чинь ЭРДЭНЭ ван зөвшөөрөх үү? Сунгаа гэж баахан хөөрч хөөрч, дуусаад санал хураалт болохоос нь өмнө Эрдэнэ энэ сунгаа хүчингүй ээ, би АН-ын жинхэнэ дарга нь байна гээд солиороод эхэлбэл юу ч биш л болно доо. Харин энэ 2 хүний сунгаанд зориулж гаргасан 1 тэрбумын талыг нь өгнө гэвэл харин Эрдэнэ ван өөрчлөгдөж мэдэх юм.

Avatar

Зочин 2022-03-16 202.179.27.9

hulgaich nar

Avatar

Зочин 2022-03-16 202.55.188.118

BOYCOTT! МАН-ы даргын зөвлөх!!!

Avatar

сонгогч 2022-03-16 139.5.216.227

Батлагын хувьд шорогд орохгүй байх ганц гарц энэ. Дараагийн сонгуулиар яаж ийж байгаад УИХ д багтна. Үүний төлөө үхэн хатна. Манай Мо-яа, ОРК ууд түүний төлөө өгнө

Avatar

2022-03-16 202.9.46.236

АН одоо сэргэнээ. Лав хүчтэй лидерүүд нь нэгдсэн байна. Баттулга, Батсуурь, Туваан, Ганибал, Адьшаа гэх мэт

Avatar

Зочин 2022-03-16 182.232.166.175

Alia baagiinuud taarch de ta nartaigaa, iimerhuu yumnuudiig songodog ard tumen nohio met amidarhaas uur yahav

Avatar

Зочин 2022-03-16 202.9.40.226

УИХ-д аль нам нь олонхи болох уу, бас ерөнхийлөгчөөр хэнийг сонгох уу гэдгийг сонгогч түмэн мэддэг болохоос хэн нэгэн нам хүн мэддэггүй юмаа. Ард түмэн МАН-д санал өгсөн бололхоор тэд олонх болж байгаа юм. Тэрнээс биш МАН хөөцөлдөж байгаад олонх болоогүй. Хүмүүсийг тэнэг гэж бодож инээдэмтэй зүйл бүү ярьцгаа.

Avatar

Зочин 2022-03-16 192.82.68.44

ан ӨӨРСДӨӨ ОЛОНХ БОЛЧИХВОЛ ХЭН НЭГЭЭ ЗОЛИСЛОХ УУ ТЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ АРД ТҮМЭН СОНГОСОН ГЭЭД Л ан ХЭЗЭЭЧ ОЛОНХ БОЛЖ ЯЛЖ БАЙСАН ТҮҮХ БАЙХГҮЙ ТЭР ЧИНЬ НЭГИЙГ ХЭЛЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ .

Avatar

Зочин 2022-03-16 202.9.47.1

Мөнгөөр дарга болдог барууны үзэл бодол нэвт шингэсэн нам улс орон ард иргэдийн аж амьдрал харж үзнэ дээшлүүлнэ дэвжүүлэх гэдэг үлгэр биз дээ өрөнд оруулж өтөнд идүүлж чадна аа

Avatar

Нэргүй 2022-03-16 202.55.188.38

Монголын улс төр бол хулгайч луйварчдыг бүрэлдэн бохир газар юм.

Avatar

Зочин 2022-03-16 66.181.179.205

Putini tuluulugch Namin darga bj bolohgui. Tumur zam gatsaaj Mongoliin bolomjiig ugui hiij eh ornoosoo uravsan hun shorond l bh yostoi. Yu muruudsun yum be.

Avatar

Зочин 2022-03-16 122.201.21.120

БАТТУЛГА НЭЭРЭЭ ИЧИХГҮЙ ЮМАА ТӨМӨР ЗАМЫН БҮХ ХӨРӨНГИЙГ ЛУЙВАРДАЖ ЗАЛИЛЧИХААД ҮНЭН ШИР ЮМАА

Avatar

Зочин 2022-03-16 202.9.46.236

Худал гуц

Avatar

Зочин 2022-03-16 203.23.49.77

Энэ МАН троруулууд болимоор юм

Avatar

Иргэн 2022-03-16 202.126.89.183

Шир цаашаа бүүр хатсан үдээр

Avatar

Zochin 2022-03-16 202.131.225.197

Yagaad ichihgui baigaa be geheer Battulga-iig demjideg ORK-uud Mongold-d zondoo baigaa bolhoor uurtuu itgeltei bgaan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж