Найр наадмын цаг өндөрлөж зуны турш шинэхэн кинонууд дээрээ ажиллаж байсан хошин шогийнхон ар араасаа тоглолтоороо бөмбөгдөж эхэллээ. МҮЭ-ийн соёлын төв өргөөнд маргааш буюу энэ сарын 20-ноос өдөр бүр 19.00 цагт “Шинэ үе” хамтлаг “Хайртыгаа хайрласан шиг хайрлая” хошин шогийн шинэ тоглолтоо тоглож эхлэх гэж байна. Энэ зун тус хамтлагийнхан “Үлгэрийн хайр” киноныхоо хоёрдугаар ангийг хийгээд тун ч завгүй байлаа. “Үлгэрийн хайр 2” кино өмнөхөөсөө илүү инээдтэй галзуу зохиолтой, солиотой жүжиглэлттэй, үнэн сак найруулгатай болсон хэмээн уран бүтээлчид нь ам алджээ. Хоёр эхнэртэй зэрэг амьдардаг Бооёо жолооч цаашаа хэрхэн хөглөхийг харах л үлдлээ.
Г.Даша