Сурагчдаа гар хүрсэн багш 30 жил ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Сурагчдаа гар хүрсэн багш 30 жил ажиллажээ

Сурагчдаа гар хүрсэн багш 30 жил ажиллажээ

Ердөө хоёр өдрийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Сургуулийн дээрэлхэлтийг таслан зогсооё” уриатай хэлэлцүүлэг зохион байгуулах  үеэр Монголын багш нарын хандлага, ёс суртахуун сургуулийн орчин дахь хүчирхийлэл, гадуурхалтыг өдөөж өгдөг хүчин зүйлс болж байгаа талаар хөндөж байв.

Тэгвэл үүнийг батлах мэт нийслэлийн 97 дугаар  сургуулийн 2А ангийн багш  ангийнхаа сурагчид гар хүрсэн талаарх мэдээлэл өчигдөр /2022.03.15/ цахим орчинд цацагдсан. 97 дугаар сургуулийн удирдлагууд тухайн багшаас тайлбар авсан байна. Тус сургуулийн сургалтын менежер “Тухайн  багш жигд шугаманд бичсэнгүй гэх шалтгаанаар хүүхдэд гар хүрсэн гэх мэдээлэл байна. Өнөөдөр охины эцэг эхтэй нь уулзана. Сурагч охин өнөөдөр хичээлдээ ирээгүй. Багшийн хувьд 30 гаруй жил боловсролын салбарт ажилласан туршлагатай ахмад багш нарын нэг. Олон нийтийн дунд  гавьяат багш гэж худал мэдээлэл тарсан” гэдгийг хэллээ.

Сургуулийн удирдлагууд сурагчдаа гар хүрсэн багшид сануулах арга хэмжээ авах эсхүл ажлаас нь чөлөөлж, багшлах эрхийг нь тодорхой хугацаагаар түтгэлзүүлэх саналыг холбогдох газарт хүргүүлэх бололтой.  Ямартай ч  энэ хэргийг Нийслэлийн боловсролын газар шалгаж эхэлжээ.

Сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэмд багш суралцагчиддаа бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх талаар заасан байдаг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ХарамсалтайХарамсалтай
22
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж