Хүлээлтэд хүрээгүй эхлэл буюу "Хүлэгүүд"-ийн шидэлт онцгойров

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Хүлээлтэд хүрээгүй эхлэл буюу "Хүлэгүүд"-ийн шидэлт онцгойров

Хүлээлтэд хүрээгүй эхлэл буюу "Хүлэгүүд"-ийн шидэлт онцгойров

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн “Янзтай” дээд лигийн шигшээ цувралын эхний тоглолт болон хүрэл медалийн төлөөх галзуу ганц тоглолт өчигдөр/2022.03.15/ спортын төв ордонд боллоо.


ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД 66 – 103 ХАСЫН ХҮЛЭГҮҮД

Нэгдсэн дээд лигийн аваргын төлөөх шигшээ цувралыг гал гарсан өрсөлдөөнтэй, бөмбөг бүрийн төлөөх тэмцэл ширүүн байх болов уу гэж сагсан бөмбөг сонирхогчид хүлээсэн нь лавтай. Гэвч бодит байдал дээр “Хасын Хүлэгүүд” илт илүүрхэж, өрсөлдөгчөө бараг 40 онооны зөрүүтэй буулган авав. Гэхдээ “Уурхайчид” амралтгүй, ядралттай гэхэд хилсдэхгүй шигшээ цувралыг эхлүүлсэн. Тэд гуравдугаар сарын 13-ны өдөр хагас шигшээ шатны долоо дахь тоглолтоо “Тэнүүн Өлзий Металл” багийн эсрэг хийж, ялалт байгуулсан. Үүнээс ердөө 48 цагийн дараагийн чухал цувралаа эхлүүлэв.

Лигийн комиссар Б.Ялалт энэ улирлын хуваарь их шахуу гэдгийг анхнаасаа онцолсон. Учир нь Монголын шигшээ багийг олон улсын тэмцээнүүд хүлээж байгаа учир эртхэн шиг шигшээ багаа бүрдүүлэх нь чухал гэж байв.

Нэг талдаа "Уурхайчид”-ын ядралт, нөгөө талдаа "Хүлэгүүд”-ийн алсын зайн шидэлт мөн хамгаалалт гайхалтай байлаа. Тэд багаараа алсын зайнаас 66 хувьтай буюу 22 удаа гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн нь ялахад хангалттай байв.

Лигийн энэ улирлын тэргүүн тоглогч Б.Билгүүн болон шилдэг мэргэн бууч Ц.Азбаяр нар тус бүр 15 оноо авч, багаа тэргүүлсэн бол О.Сэргэлэн, Э.Ариунболд, С.Эрдэнэдалай нар 10 болон түүнээс дээш оноо авчээ. Харин "Уурхайчид”-аас А.Бямбадорж 13 оноо, М.Дорждагва 11 оноо тус тус авсан аж.

Ийнхүү шигшээ цувралыг Хүлэгүүд 1-0 гэсэн харьцаатай тэргүүлж эхлэн долоо дахь цомоо авахад нэг алхам урагшлав.

ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ 71 – 91 АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД

Хүрэл медалийн төлөөх галзуу ганц тоглолтод "Дайчид" ялж, 10 сая төгрөгийн эзэд боллоо. Лигийн энэ улирлын шилдэг хамгаалан тоглогч О.Энхбаатар 18 оноо, таван самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлтээр тоглолтын шилдгээр нэрлэгдэв. Тэнүүн Өлзий Металл багийн хувьд мөн хоёр хоногийн хүнд хэцүү долоо дахь тоглолт хийсэн учир тамирчид нь ядралт ихтэй, зарим нь бэртэл гэмтэл авч, талбайг чөлөөлсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж