Зэвсэггүй, бэлтгэлгүй дайтахаар очсон гадаадын иргэд амь эрсдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Зэвсэггүй, бэлтгэлгүй дайтахаар очсон гадаадын иргэд амь эрсдэж байна

Зэвсэггүй, бэлтгэлгүй дайтахаар очсон гадаадын иргэд амь эрсдэж байна

Украины ерөнхийлөгч гадаадын сайн дурынхныг Оросын эсрэг түрэмгийлэлд эсэргүүцэл үзүүлэхийг уриалж байсан. Тэгвэл дэлхийн хэд хэдэн орноос сайн дурын "дайчид" цугларч, тулаанд хүч нэмэн оролцож байна гэж мэдээлжээ. Дайны талбарт шинээр цэрэг болж ирэгсэд ихэвчлэн бэлтгэл сургуулилалт болон зэр зэвсгээ хүлээж байна гэж “Ukrinform” мэдээлэв.

Шведийн сайн дурын цэрэг  Жеспер Сөдер "өнгөрсөн Ням гаригт баруун Украин дахь цэргийн сургуулилалтын бааз болох Яворив руу оросууд пуужингаар харваж, 35 хүний аминд хүрсэн тухай мэдээлж байлаа. Яворив дахь сайн дурынхны олонх нь урьд өмнө цэргийн бэлтгэл сургуулилтгүй байсан" гэж хэлэв. Сөдер мөн Скандинав, Британи, АНУ зэрэг улсаас гадаадын иргэд дайнд оролцож байгааг онцлоод ихэвчлэн Польшийн хил дээр хуваарилагдсан гэдгийг нэмж тэмдэглэв. Тэрбээр Польшийн Краков хотоос “Associated Press” агентлагт  тус хилийн баазад хэчнээн гадаадын сайн дурын цэрэг бэлтгэгдэж байгааг мэдэхгүй ч хэдэн зуугаараа байгаа гэж таамаглаж байна гэдгээ илтгэв.

Украинд амьдралдаа хэзээ ч галт зэвсэг барьж үзээгүй ч дайтаж үхэхэд бэлэн гэсэн иргэд иржээ. Учир нь гадаадын иргэд Украинд ирсэн даруй зэвсэглэх, тулалдах зэрэг зааварчилгаа авч байлдана гэж бодож байж. Гэвч эмх замбараагүй байдлаас үүдэн ямар ч зохион байгуулалт байхгүй, зохих хамгаалалтын хэрэгсэл хүрэлцэхгүй нөхцөл байдал тэднийг угтаж байв.

"Энд одоо  эмх замбараагүй байна. Хэрвээ та ухаалаг бүлэг хүмүүстэй хамт байхгүй бол өөрийгөө маш хурдан асуудалд оруулна" гэж Английн хойд хэсгийн Йоркшир мужид амьдардаг Британийн иргэн Мэттью Робинсон хэлэв.  Мөн маш их худал мэдээллээс болж буруу сонголтуудыг хийж буй зэвсэггүй гадаадын иргэд олон байна гэж Робинсон ярьжээ.

Оросууд "хөлсний цэргүүд" гэж нэрлэсэн хүмүүсийг онилно гэсэн заналхийлэл нь гадаадын дайчдад  аюулыг улам бүр нэмэгдүүлж байна.  Учир нь Ням гаригт болсон сургуулилалтын баазыг бөмбөгдсөнөөс болж 180 "хөлсний цэргийг" устгасан гэж ОХУ мэдэгдсэн. ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков Даваа гаригт “Оросын арми Украины нутаг дэвсгэрийн  хаана ч байсан хөлсний цэргүүдэд өршөөл үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж