Украинд нэр дэвшигчийн статус олгохыг ЕХ-нд уриалав

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Украинд нэр дэвшигчийн статус олгохыг ЕХ-нд уриалав

Украинд нэр дэвшигчийн статус олгохыг ЕХ-нд уриалав

Польш, Словени, Чехийн ерөнхий сайдууд Украины нийслэл Киевт ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахаар өчигдөр /2022.03.15/ ирсэн. Тэд ерөнхийлөгч Зеленский болон ерөнхий сайд Денис Шмихалтай уулзаж, Украиныг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Энэхүү уулзалтын дараа Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки Европын холбоог Украин улсад нэр дэвшигчийн статусыг нь яаралтай олгохыг уриалав.

Украинтай 500 орчим км урт хиллэдэг Польш улс нь Украинд хамгаалалтаа зохион байгуулахад нь туслана гэдгээ онцоллоо.

Чехийн ерөнхий сайд Петр Фиала хэлэхдээ, “Бидний айлчлалын гол зорилго бол Украины ард түмэнд та нар ганцаараа биш, Европ та бүхэнтэй хамт гэдгийг хэлэх явдал юм. Зеленскийтэй биечлэн уулзаж ярилцаж буй минь үнэхээр онцгой тохиол” гэжээ. Түүнчлэн, Украины дүрвэгч эмэгтэйчүүд, хүүхдүүдийг Чех дэх хоргодох байрандаа хүлээж авч байгаа аж. Чех улс одоогийн байдлаар 250 мянга гаруй дүрвэгчийг хүлээж авсан байна.

Киевт хийх айлчлалыг Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен нартай тохиролцсоны дагуу зохион байгуулжээ. Айлчлалын талаар олон улсын байгууллагууд, тэр дундаа НҮБ-аар дамжуулан олон улсын хамтын нийгэмтлэгт мэдээллэх юм.

“Маш олон элчин төлөөлөгчид Украиныг орхин явсан энэ үед биднийг мартаагүйд баярлалаа, ийм нөхөдтэй байхад Украин алзахгүй” гэж Зеленский талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж