Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан /2022.03.16/ үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бус байгуулах тухай асуудлаар хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Дагуул хот байгуулах шийдвэртэй нийцүүлж шинэ чөлөөт бүс байгуулна
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Зарчмыг бол дэмжчихмээр байна. Бид өмнө Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах тухай зөндөө ярьсан. Алтанбулагийн чөлөөт бүс байна. Эд нар амь орохгүй одоо болтол үйл ажиллагаа явуулж, бэхжиж байгаа юм алга. Өмнөх чөлөөт бүс байгуулна гэсэн шийдвэр бодитой ажил хэрэг болохгүй байна вэ. Засгийн газар энэ дээр ямар дүгнэлт өгч байгаа юм. Юунаас болоод эдийн засгийн агуулгаар хөгжиж чадахгүй байна вэ. Дүгнэлт хийж чадаж байна уу.
Хоёрдугаарт, дүгнэлтэд үндэслээд Хөшгийн хөндийд чөлөөт бүсийг эдийн засгийн агуулгаар нь хэрэгжүүлж чадна гэсэн итгэл үнэмшил хэр байна вэ. Чөлөөт бүс байгуулахад хөрөнгө санхүү орно. Танилцуулгыг харахад төсөв мөнгөтэй холбоотой асуудал харагдахгүй байна Б.Жавхлан сайд аа. Ямар эх үүсвэрээр ямар хугацаанд барьж байгуулна гэж тооцож байна вэ. Чөлөөт бүс байгуулагдсанаар татвар санхүүгийн бодлогод өөрчлөлт орох уу?.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Сүүлийн үед эдийн засгийн чөлөөт бүсийг тойрсон төрийн бодлого алдагдсан. Тийм ч учраас УИХ-д 2022 оны төсвийг батлах явцад Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр Загсийн газрын бүтцэд оруулж ирж эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлыг яамны хэмжээнд ач холбогдол өгч төрийн бодлогод оруулж ирэх ёстой гэсэн бодлогын шийдвэр гаргаад ажилдаа ороод эхэлж байна.
Өмнө байгуулагдсан чөлөөт бүсээс олон улсын харилцааны ойлголт руу дөхөж очиж байгаа нь Замын-Үүдийн чөлөөт бүс юм байгаа юм. Замын-Үүдийн чөлөөт бүс нь Хятадын чөлөөт бүсийн бодлоготой нийцүүлж явж байгаагаар арай жоохон урд нь яваа. Алтанбулагийн чөлөөт бүс зөвхөн манай талд газраа шийдчихсэн, тухайн бүс дотор хэдхэн "duty free" ажилладаг, архи согтууруулах ундаа худалддаг ийм цэгийн эдийн засгийн чөлөөт бүс болчихсон байгаа юм.
Тиймээс цаашид хуурай замын боомтуудад нэгэнт байгуулсан чөлөөт бүсийг эргэлтэд оруулах тал дээр Засгийн газрын хувьд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Хөшигийн хөндийн чөлөөт бүс нь Чингис хаан нисэх онгоцны буудал буюу агаарын боомтыг тойрсон газар нутгийг түшиглэж Улаанбаатар хотын дагуул хот байгуулах шийдвэртэй нийцүүлж шинэ чөлөөт бүс байгуулахаар бодлого оруулж ирж байгаа юм.
Тухайн бүсэд татвар болон салбарын бодлогоор дэмжих дунд хугацааны төлөвлөлтөд бүгдийг багтаасан. Агаарын боомтын эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад хамгийн тулгамдсан асуудал нь газрын асуудал. Ер нь бол Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд яригдаж буй боомтын сэргэлтийн томоохон бүтээн байгуулалтын ажил төсвөөс хөрөнгө оруулах ажил маш бага байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл, эрх зүйн хүрээнд концессоор шийдэгдэх асуудал байгаа.
Энэ жил УИХ-аас тогтоол гаргаж, төсөв бэлэн болоод ирэхээр 2023 оны төсөвт багтааж болох стратегийн хувьд оролцох ёстой газар доорх дэд бүтэц, бусад зөөлөн дэд бүтцийг хөрөнгө оруулалтын ажилд оролцоно. Тэрнээс газар дээрх ил бүтээн байгуулалт, хот төлөвлөлтийн ажлуудад аль болох төр оролцохгүй бизнесийн зарчим дээр тулгуурлана.
Хөшигийн хөндий дэх бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол:
-Хөшигийн хөндийд байгуулагдах чөлөөт бүс нь нисэх онгоцны буудлыг дагасан чөлөөт бүс байж худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, технологид суурилсан санхүүгийн төвийг байгуулж ажилласнаар амжилттай хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа. Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын хэрэгцээнд авсан. Өнөөдөр зөвхөн 1000 га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналыг оруулж ирж байна.
Гол нь аялал жуулчлалын салбар, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн төлбөрт бооцоо тоглоомын дагалдах үйлчилгээг хуульчилж оруулж ирсэн. Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн, залуус очиж ажиллаж амьдрах боломжтой ажлын байр бий болсон хөгжлийн агуулга бий болно. Өмнөх алдааг давтахгүйн тулд төр хувийн хэвшлийн түншлэлээр явагдах хууль эрх зүйн орчин санхүүжилтийн механизмыг маш тодорхой болгож тогтвортой байдлын гэрээ байгуулж газар олголтыг дэмжих ёстой юм билээ.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн 1000 га газарт санхүүгийн чадавхтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадвартай аж ахуй нэгжүүдэд дуудлага худалдаагаар олгох, шилэн байлгах бололцоог олгоно гэсэн бодолтой байна. Нөгөө талаас тус чөлөөт бүсэд мэдээлэл технологийн төвийг байгуулахаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй IT чиглэлийн компаниудтай уулзалт хийхэд бүрэн боломжтой гэж үзсэн.
УИХ, Засгийн газраас өмнө батлагдсан Чөлөөт бүсийн тухай хууль түүнийг дагаж татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд хангалттай сайн боловсруулагдсан юм билээ. УИХ эдийн засгийн чөлөөт бүсийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан хууль бол эдийн засгийн чөлөөт бүсүүдийг амь “орох” ажиллах бүх боломжийг хангасан юм билээ. Тиймээс санхүүгийн төв байгуулах олон улсын санхүүгийн төвийг бий болгох асуудлыг Засгийн газар, УИХ-тай зөвшилцөж тодорхой шийдвэр гаргах шаардлага бий.
Аялал жуулчлалыг татсан бизнесийг бий болгох, хүний урсгалыг Монгол руу татан оруулахын тулд Казино байгуулах хуулийн төсөл өргөн барина. Хуулийн төсөл нь явж байгаа. Энэ дээр ажлын хэсэг сайн сууж ажиллаж байж оруулж ирэх байх.





Zochin 2022-03-16 203.91.115.39
Why not zunduu l bairidag sht
Зочин 2022-03-16 202.126.88.49
za zow shuu casino zow
Зочин 2022-03-16 203.17.23.197
Энэ тэнэгээс өөр хүн алга уу
21 2022-03-16 202.126.89.112
Д.Оюунхорол ENE BALIAR HUUHEN MONGOLD HIIH GAI N DUUSAHGUI YUMAA
Оюунхоролд 2022-03-16 66.181.184.46
Казино болон аялал жуулчлалын талаар ямар ч боловролгүй хүн гэдэг нь хийх гээд байсан ажил болон одоо хийх ажилиай нь нэг л уялдаж өгөхгүй хичнээн хайран цаг хугацаа. н**ш гэж… Монголын минь төрийн удирдагчид бүтэхгүйнээ, эээ халаг, халаг.
монгол 2022-03-16 202.9.41.154
Энэ төрд ёс суртахууны асуудлыг анхаардаг газар байна уу? Мөнгө олж байвал өөр ямар ч үнэт зүйлгүй болчихсон. Казино байгуулахаар ард иргэд ажилтай болчих уу?
Газрын наймаачдад Төр мөнгө олгох юм уу????!!!! 2022-03-16 202.9.46.55
Хөшигийн хөндий одоо Газрын наймаачдын мөнгө олох хэрэгсэл болсон өна.!? Дараа нь ямарч төлөвлөлтгүй баахан шавар овоолж, ТҮЦ барих юм болох гэж байх шиг бна ! Хамгийн сонирхолтой нь Оюунхоролын хэлж байгаагаар : Чөлөөт бүс байгуулах газрыг -газрын наймаачин дээрэмчидийн газартай давхацвал “Төрөөс нөхөн олговор өгнө” гээд юу солиорчихов!!!!???
Хулгайчид аль хэдийн наад газрыг чинь хувааж аваад, Гэрчилгээ энэ тэрээ гаргачихсан. Одоо Төрийн өөрийн юмыг өөрт чинь мөнгөөр панзлах гээд хүлээж бна!!
Нара 2022-03-16 124.158.65.104
Ард иргэдийн эзэмшиж байгаа грашуудыг нөхөн төлбөр өгөлгүй аваад байдгийм Хөшигтийн хөндийн юу ч үгүй газраа шууд авах юм байгааз Сумьяа Хотын мэр харж л байя
Зочин 2022-03-16 202.9.40.226
Казино байгуулах нь зөвөө. улс орны эдийн засагт ашигтай бас нилээд ажлын байр гарна. Гадаадын мөнгөтэй хүмүүсийн мөнгийг сэгсрэх манай зарим хүмүүсийг казинод хязгаартай оруулж авилгалаар олсон мөнгөөр нь тоглуулж сааж авч болох юм. Дэлхийн бүх оронд казино байна. тэр байтугай хойд Солонгост казино байгуулаад гадаадын иргэдийн мөнгийг нь сааж байна. бид яагаад мөнгө олох боломжоосоо ухарч байдаг юм бэ. Манай баячууд бүгд гадаад оронд очиж казино тоглож өдөрт тэр бум төгрөг алддаг гэж сонссон.
КАЗИНО ХЭРЭГГҮЙ 2022-03-16 107.77.223.228
КАЗИНОТОЙ ГАЗАР АМЬДАРЧ ҮЗЭЭГҮЙ БАЙНГА ТОГЛОДДОГГҮЙ ХҮМҮҮС ЗОВЛОНГ НЬ ОЙЛГОХГҮЙ Л БАЙГАА Л ДАА ! ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л ДЭЭРЭМ ШҮҮ ДЭЭ ! ТЭНД ЧИНЬ ТАНЫ МӨНГИИГ ЛУЙВАРДАХ АРГЫГ БЭЛДЧИХСЭН ХЭДЭН МЯНГАН ХҮНЭЭС АВААД ГАНЦ ХҮНД ЖООХОН ЮМ ӨГДӨГ ГАЗАР ! ДУРГҮЙГЭЭ ХҮРВЭЛ ӨГӨХ Ч ҮГҮЙ ТОХИРУУЛГАА ХАРИН Ч НЭГ ХИЙЧИХНЭ ДЭЭ ! 5 -Н ТӨГРӨГ ДОЛООЛГООД Л ОРУУЛЖ ЦӨЛМӨДӨГ ГАЗАР ШҮҮ ДЭЭ !
МАНАЙХАН ЁСТОЙ БҮГД ХАМААРАЛТАЙ БОЛНО БИТГИЙ ИЙМ НҮГЭЛ ХИЙ !
Зочин 2022-03-16 66.181.166.60
Дамбын Хишгээгийн газар гэж юу байдаг юм 0.7 нь үлдээгээд төр газраа авах хэрэгтэй. Бас гурван шатны шүүхээр шийдвэр гаргуулчихсан байна гэсэн муу рекэтчин
Зочин 2022-03-16 139.5.218.58
Айдаг биз
Чулуунбаатар 2022-03-16 202.21.109.50
Үл билэгдэх юм ярьж ард зоныг үймүүлэх ээ боливол таарна……2 жил гаруй болоод жирийн иргэн Дондог болж …Хуульд шалгагдана ..Өнөөдөр ГИШҮҮН л гэнэ ……маргааш ..Иргэн Та ….дуудсан цагт ирж ҮҮДЭНД хүлээгээд л сууж байх болно оо..
зочин 2022-03-16 202.9.47.1
Чөлөөт бүс нэртэй казино байгуулж байгуулж гадаад дотоодын ажилтай ажилгүи хүмүүсийн зугаа цэнгэл янхдалт мафийн бүлэглэл цэцэглэсэн гэмт хэрэгтний үүр уурхай байгуулсанаас нэг ч болтугай үйлдвэр барьж хүмүүсээ ажилтай болгоо
Зочин 2022-03-16 192.82.84.47
lesbi gsn
Зочин 2022-03-16 165.22.240.51
Эмгэн сэрчихэж
Зочин 2022-03-16 103.229.120.175
Дамбын Хишгээ яахаараа Хөшигтийн хөндийд хот, суурьшлын бүс байгуулах шийдвэр гараад ч үгүй байхад 500 га газар авдаг юм бэ? Төрд байгаа хулгайч нар эрүүгийн хулгайч нартай нийлээд ийм хөгийн юм хийгээд байхаар бид нар яаж өөдлөх юм бэ.
зочин 2022-03-16 66.181.166.196
Энэ э/з чөлөөт бүс гээч хоосон ярианаас хэтрэхгүй нь урьдын туршлагуудаас тодорхой, урьдах чөлөөт бүсүүд нь огт ажиллаж чадахгүй байхад шинээр нэмэх хэрэг юу байна
Зочин 2022-03-16 64.119.29.63
Энэ авгайгаас өөр олигтой хүн энэ Монголд алга уу? ккк
zochin 2022-03-16 202.70.34.70
Казиног дагаж хятадууд орж ирнэ
Зочин 2022-03-16 150.129.141.193
Энэ чөлөөт бүс гэдэг юмаа одоо болио. Хийж чадахгүй байнашд. Дэмий юм л яриад байхын. Үйлдэр эрхлэгчдэд дэд бүтэц хийж өг л дөө наад мөнгөөрөө. дэмий юманд хичнээн жил ярьж мөнгө үрэв.
ЮУНААСАА АШИГ ОЛОХ БҮС ВЭ ! 2022-03-16 107.77.223.228
БИД ДУБАЙ БИШ ЯМАР ЮМНЫ ЧӨЛӨӨТЭИ БӨӨН МӨНГӨ ОВООРСОН ГАЗАР БАЙХ ВЭ ?
Зочин 2022-03-16 103.161.242.25
Алтанбулагийн чөлөөт бүс гээд яриад байдаг. Яг үнэдээ дундад зууны бөглүү тосгоны дүртэй хэдэн саравчнаас бүрдсэн мөн ч хэцүүхэн газар байналээ дээ..
zow 2022-03-16 202.9.47.29
аль эрт казиногоо хиих баысан хаасайгүй хулгаачууд баяжсаар нууц казиногуууд татварч авч чадахгүй
Зочин 2022-03-16 202.126.93.206
Саяхан ажлаар явж байгаад Алтанбулагийн чөлөөт бүс орж үзлээ. Тэнд чинь хог, тоос шороонд дарагдсан, нэг хогийн цэг шиг л юм байна. Энд тэнд хэдэн амбаар барьчихсан, лангуу нь дан архиар дүүрэн. Архийг нь оочеролож байж авдаг, деклараци гэдэг юмаар авдаг, 1 хүнд 2 шил. Нутгийн авгайчууд зөндөө зөөж дамлан зардаг бололтой, мөн хэдэн согтуу архичид үүдээр нь эргэлдсэн газар байна. ЭЗ-ийн чөлөөт бүс гэдэг асуудлыг бүрэн утгаар нь ойлгоогүй болболтой.