Навальныйд чанга дэглэмтэй шоронд 13 жил хорих ял тулгав

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Навальныйд чанга дэглэмтэй шоронд 13 жил хорих ял тулгав

Навальныйд чанга дэглэмтэй шоронд 13 жил хорих ял тулгав

Оросын эрх баригчид өчигдөр /2022.03.15/ сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд 13 жилийн хорих ял оноохыг шаардав. Навальный одоогоор залилан мэхэлсэн, шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр Москвагийн зүүн хэсэгт байрлах хорих ангид 2.6 жилийн хорих ялаа эдэлж буй юм.

Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард 3.5 жилийн хорих ял авсан боловч гэрийн хорионд байсан 11 сарыг нь хасаад 2.6 жилийг жирийн дэглэмтэй хорих ангид өнгөрөөх болсон.

Прокурорын зүгээс түүнийг өөрийн болон сангийнхаа олон жилийн турш цуглуулсан мөнгийг хувьдаа завшсан, шүүх хурлын үеэр шүүгчийг доромжилсон хэрэгт буруутгаж буй. Алексей Навальныйг чанга дэглэмтэй шоронд 13 жил хориж, 1.2 сая рублийн торгууль ногдуулахыг прокурор хүссэн. Энэ ялыг одоогийнхтой нь зэрэгцүүлэн эдлүүлэх үү, эсвэл дээрээс нь нэмж оногдуулах уу гэдэг тодорхойгүй байна.

Эрх баригчидын энэхүү саналыг хамгийн том дайснаа аль болох удаан хорих гэсэн Путины оролдлого гэж Кремлийн шүүмжлэгчид үзэв. Харин Навальный уг мэдэгдлийг улс төрийн зорилготой гэж няцаажээ. Навальныйгийн гол холбоотон болох Леонид Волков өчигдөр фэйсбүүк хуудсандаа “Эрх баригчид түүнийг насаар нь шоронд хорихыг хүсч байна” гэжээ.

Эх сурвалж: COURT HOUSE NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж