Сэтгүүлчийг 14 цаг байцааж, хорьжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийг 14 цаг байцааж, хорьжээ

Сэтгүүлчийг 14 цаг байцааж, хорьжээ

Оросын телевизийн шууд эфирийн үеэр Украинд явуулж буй дайныг эсэргүүцэн, лоозон барьж зогссон сэтгүүлчийг баривчилсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Оросын төрийн өмчийн "Channel 1" сувгийн эрхлэгч Марина Овсянниковаг баривчилсныхаа дараа 14 цагийн турш өмгөөлөгчгүй байцааж, хоёр өдрийн турш унтуулаагүй бөгөөд дүрс бичлэгтэй нь холбоотойгоор 30 мянган рублиэр торгож шийтгэсэн байна. Түүнийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгажээ. Тэрбээр лоозондоо, "Энэ галзуурлаа зогсоо. Юунаас ч бүү ай. Тэд бид бүгдийг хорьж чадахгүй" гэж бичсэн байв.

Одоогоор шууд эфирийн үеэр эсэргүүцэл илэрхийлсэн хэрэгт нь ямар ял тулгах нь тодорхойгүй байгаа ч Украинд хийж буй дайнтай холбоотойгоор баталсан худал мэдээлэл тараахын эсрэг шинэ хуулиар илүү хатуу шийтгэл оногдуулах бололтой.

Маринаг хаана хорьж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд Оросын телевизээр түүнийг өмгөөлөгч Антон Гашинскийтэй хамт шүүхийн танхимд сууж байгаа зургийг нь цацжээ.

Anton Gashinsky and Marina Ovsyannikova

Маринагийн аав нь украин хүн аж. Тэрбээр Оросын үр хойч 10 үеэрээ Украинд дайн хийсэн Кремлийн шившгийг үүрэх болно гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж