А.Бөртэ-Үжин дэлхийн 123 гоо бүсгүйтэй өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

А.Бөртэ-Үжин дэлхийн 123 гоо бүсгүйтэй өрсөлдөнө

А.Бөртэ-Үжин дэлхийн 123 гоо бүсгүйтэй өрсөлдөнө
"Дэлхийн мисс-2021" тэмцээний финалын шат өнөөдөр /2022.03.16/ Латин Америкийн Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны цэнгэлдэх хүрээлэнд болно.
Энэ тэмцээний титмийн эзэд 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд шалгарах  байсан ч цар тахлын улмаас гурван сар хойшилсон юм. Улаанбаатар хотын цагаар 2022 оны гуравдугаар сарын 17-ны 08:00 цагт "Дэлхийн мисс-2021" тэмцээний финал эхэлнэ.

Гоо сайхны олимп гэгдэх "Дэлхийн мисс-2021" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр А.Бөртэ-Үжин тодорсон билээ.

Тэрбээр “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлсэн. Ингэснээр тэрбээр дэлхийн 123 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгарсан.

Монголын мисс А.Бөртэ-Үжин Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгссөн. Тэрбээр одоо 23 настай. News.mn сайтад өмнө нь ярилцлага өгөхдөө "Дэлхийн мисс" тэмцээний тэргүүн титэм авахын төлөө өөрийгөө бүрэн дайчилж, хичээнэ. Ирээдүйн зорилго нь тухайн хүнийг илүү хол замд хөтөлдөг гэж боддог. Би дан ганц уран нугаралтаараа шагнал авна гэж хэлэхгүй. "Дэлхийн мисс" тэмцээний титмийг эх орондоо авч ирэхийн төлөө бүх зүйлээ дайчилна" гэдгийг хэлж байв.
Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарна уу.

"Дэлхийн мисс-2016" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, түүхэн амжилтын эзэн болсон удаатай.

Та Монгол Улсын миссээ "Дэлхийн мисс" тэмцээнд хэрхэн дэмжиж болох вэ?
  • Бидний албан ёсны вэбсайт руу өдөр тутам орж үзэх.
  • Та бидний постыг цааш нь дамжуулж "share" хийх мөн өөрийн сэтгэгдэлээ "comment" хэсэгт үлдээх
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж