Украины загварын салбарынхан дайны эсрэг нэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Украины загварын салбарынхан дайны эсрэг нэгдэж байна

Украины загварын салбарынхан дайны эсрэг нэгдэж байна

Украинчууд Оросын түрэмгийлэлд өртөөд өдгөө 20 гаруй хонож байна. Аюулгүй газар руу дүрвэлгүйгээр эх орондоо үлдсэн Украины олон загвар зохион бүтээгч, стилист, зохиолчид хоргодох байранд хоног төөрүүлсээр буй. Украинд байгаа байхгүй нь хамаагүй тэд нөхцөл байдлыг үл харгалзан уран бүтээлээрээ дуу хоолойгоо хүргэж, мэдээлэл солилцож, хандивын үйл ажиллагаанд оролцсоор байна.

Нью-Йоркийн загварын долоо хоног Оросын түрэмгийллээс хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан. Уг шоунд намрын коллекцоо танилцуулсан Свитлана Бевза нэртэй загвар зохион бүтээгч Киевт үлдэхээр шийдсэн бөгөөд хандивын үйл ажиллагаа явуулж байна.
Тэгвэл Грек рүү дүрвэсэн стилист Жюли Пелипас нь Оросын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг жижиглэн худалдаачдад уриалжээ. Мөн загвар зохион бүтээгч Анна Октябр гэр бүлийнхэнтэйгээ дүрвэх боломжийг хайн, ойд хоргодож байна. Зураач Маша Рева болон керамик урлаач Надия Шаповал нар Украины баруун хэсэгт, бусадтайгаа мэдээллээ хуваалцан байна.

Украины хилийн ойролцоо байгаа зарим нэг нь дүрвэгсдэд тусламж үзүүлж байна. Тухайлбал, Украинд төрсөн, Польшид амьдардаг бээлий үйлдвэрлэгч "Tender & Dangerous" компанийн зөвлөх, үүсгэн байгуулагч Лука Выннычок эмнэлгийн материал, хоол хүнс зэрэг бараа материалыг Краков хотын цэгүүдэд хүргэж байна. Хоёр хүүхдийнхээ хамт Барселонад хэдэн сар амьдарсан Украины загвар өмсөгч Таня гэх эмэгтэй Польшийн хилээр нэвтэрсэн хүүхдүүд, эхчүүдэд зориулан шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг цуглуулах ажил зохион байгуулжээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хөгжсөний ачаар хэн ч хаанаас ч мэдээллээ хуваалцаж, хандив цуглуулж болж буй нь сайн хэрэг. 40-өөс доош насны загвар зохион бүтээгчдэд олгодог “LVMH” шагналд нэр дэвшсэн Антон Белинский гэх эмэгтэй дайныг эсэргүүцэж буйгаа цахим сүлжээгээрээ илэрхийлэв. Гэрийнх нь хажууханд хар утаа олгойдож байхад тэрбээр хуруугаараа энх тайвныг илэрхийлсэн дүрс гаргаж, инстаграмдаа байршуулжээ. “1Granary” нэртэй өсөх ирээдүйтэй авьяастнуудыг сурталчилдаг байгууллага байдаг. Уг байгууллагын үүсгэн байгуулагч Оля Курышчук дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн украинчуудын зурвасыг инстаграмдаа нийтэлж байна.

Өөрсдөө Украинд байхгүй ч, буяны байгууллагуудад хандив цуглуулахын тулд платформоо ашиглаж буй олны танилууд, алдартнууд ч цөөнгүй. Тухайлбал, Елена Йемчук нэртэй уран бүтээлч эмэгтэй хандив цуглуулах зорилгоор уран зургийн худалдаа эхлүүлжээ. Уран зургийг худалдан авагчид нь орлогоо хааш шилжүүлэхээ өөрсдөө сонгох боломжтой аж. 30 гаруй жилийн өмнө Америкт ирсэн загвар зохион бүтээгч Натали Феднер нь цагаачдад туслах нийгэмлэгт хандив цуглуулж байна.

Парист ажиллаж амьдардаг стилист мэргэжилтэй Анастасия Гутник болон, "Vogue Ukraine" сэтгүүлийн редактор асан Соня Кваша нар найз нөхөд, гэр бүл, танилууддаа хэрэгтэй мэдээллийг түгээхээр ажиллаж байна. Тэд Украинд өсөж торнисон тул тэнд байгаа ойр дотныхонтойгоо байнга холбоотой байдаг аж.
“Би Украиныг сайн мэднэ. Бөмбөг хаана унадагийг ч мэднэ. Хэрэв хэн нэгэн хотоос гарах шаардлагатай бол би тусалж байгаа” гэж Гутник хэлжээ. Харин Киевт өссөн Кваша нь одоогоор 80 орчим групп чатанд, төрөл бүрийн том жижиг туслалцаа үзүүлж, зохицуулалт хийн ажиллаж байна.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж