“50 жил болсон сургуулийн тааз дахин нурахыг үгүйсгэхгүй”

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

“50 жил болсон сургуулийн тааз дахин нурахыг үгүйсгэхгүй”

“50 жил болсон сургуулийн тааз дахин нурахыг үгүйсгэхгүй”

Ховд аймгийн Цэцэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн тааз гуравдугаар сарын 15-нд нуржээ. Хэдийгээр хүн бэртэж гэмтээгүй ч эрсдэлтэй орчинд суралцаж байгааг хэрхэн шийдвэрлэх талаар сургуулийн захирал болон холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Нийт 670 хүүхэд суралцдаг тус сургууль хичээлийн хоёр байртай аж. А байр нь 1978 онд, Б байр нь 1990 онд ашиглалтад оржээ. Энэ сарын 14-15-нд шөнө тааз нурсан шалтгааныг хүчтэй шороон шуурга шуурсантай холбоотойгоор албаныхан тайлбарлаж байна.

420 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАСВАР ХИЙСЭН Ч СУРГУУЛИЙН ТААЗ ХОЁР ДАХЬ УДААГАА НУРСАН

Сургуулийн барилгад үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг тус сургуулийн захирал Д.Мөнхтөрөөс тодрууллаа.

-Сургуулийн барилгад нуранги үүссэн шалтгаан нь юу байсан бэ?

-Цэцэг сумын сургууль үндсэн хоёр байранд хичээл ордог. А байр нь 1972 онд ашиглалтад орсон. Б байр нь 1990 онд. А байрны тухайд нэг давхар барилга бөгөөд насжилтын хувьд элэгдэлд их орсон. Барилга баригдаад олон жил болсон учраас насжилтын хувьд засвар хийх шаардлагатай болсон.

Шалтгааны хувьд хүчтэй салхи шуурч, үүнээс болж сургуулийн тааз хууларч, цөмөрсөн гэж урьдчилан дүгнэж байгаа. Гэхдээ одоо аймгийн Онцгой байдлын албанаас ирж дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

-Цэцэг суманд энэ сургуулийн барилга шинээр барих төсөв суулгасан уу?

-Үгүй. Шинээр барих төсөв тусгаагүй. Харин сургуулийн өргөтгөл барих, засвар хийх ажлын зураг төсөл гаргах төсөв суулгасан. Гэхдээ одоогоор өргөтгөлийн ажлын явц эхлээгүй байна.

-Өмнө нь мөн тааз нурсан асуудал гарсан гэсэн. Сургуулийн барилгад сүүлд хэзээ, хэдэн төгрөгөөр засвар хийсэн бэ?

-Хоёр жилийн өмнө таазыг өнгөлж дүүжин тааз хийсэн байсны цаад тааз нь дундуураа цөмөрсөн асуудал гарсан. Засварын хувьд сүүлд 2020 онд 420 сая төгрөгийн урсгал засвар хийсэн. Хичээлийн А, Б байр болон спорт зааланд засварын ажил хийж, дуусгасан. Гэвч олон жил болсон барилга учраас бүрэн хэмжээний засварт төсөв санхүү хангалттай хүрэлцээгүй.

-Одоо тэгвэл анги танхимын хүрэлцээ ямар байна. А байрыг бүрэн хаасан уу?

-Бусад анги танхимд хичээл хэвийн үргэлжилж байна. Яаралтай дүгнэлт гаргахаар тухайн тааз нурсан ангийг хаасан. Тус ангид хичээллэх хүүхдүүдийг үдээс хойш өөр ангид оруулахаар болсон. Үүссэн нөхцөл байдлын талаар сумын Онцгой комисст танилцуулж аймгийн мэргэжлийн хяналтын газарт мэдээллийг албан ёсоор өчигдөр хүргүүлсэн. Үүний дагуу өнөөдөр шалгалт эхлээд явж байна. 50 жил болсон барилга учраас дахин нурах эрсдэл их. Тиймээс яаралтай засварлах, өргөтгөл барих талаар сумаас анхаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж