Ирэх сард танилцуулах технологийн шинэ бүтээлүүд

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Ирэх сард танилцуулах технологийн шинэ бүтээлүүд

Ирэх сард танилцуулах технологийн шинэ бүтээлүүд

Шинжлэх ухаан, технологи зогсолтгүй хөгжихийн хэрээр зарим технологийн инноваци бидэнд илүү хялбар, таатай боломжуудыг олгосоор байна. Шинэ үеийн технологиуд эдийн засаг, анагаах ухаан гэх зэрэг бүхий л салбарт хүч түрэн орж ирэхээс гадна амьдралын хэв маягт ихээр нөлөөлж буй. Өнөөдөр уншигч та бүхэндээ ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийх дөрвөн бүтээлийг танилцуулж байна.

"STORM2" POWER BANK

Орчин үеийн гар утас болон түүнийг дагалдах хэрэгслүүд хэдий чинээ хөгжинө тэр хирээр улам авсаархан, хэрэглэхэд хялбар болж буй. Гэсэн хэдий ч гар утасны батерейн хүчин чадал нь тоглоом болон 5G зэрэг дэвшилтэт технологийн эрчим хүчний хэрэгцээг хангалттай хангаж чадахгүй байдаг. Хэрэглэгч цэнэглэгч болон power bank авч явах  шаардлагатай тулгардаг. Ирэх сард худалдаанд гарах гэж буй "Storm2" power bank нь 276000 mAh хүчин чадалтай бөгөөд зөвхөн гар утаснаас гадна зөөврийн компьютер, таблет, тоглоомын консол гарыг хүртэл цэнэглэх боломжтой аж. Тус бүтээгдэхүүний 32 битийн нарийн хэлхээний самбар, эмх замбараагүй электрон бүрэлдэхүүн хэсгүүд  нь "Cyberpunk" загварын тод дизайныг санагдуулам гэдгийг зохион бүтээгч нар онцолж буй аж.

“TTMAC77” ПЯНЗ ТОГЛУУЛАГЧ

Пянз тоглуулагч нь чанартай аналог дуугаралтаараа дэлхийн хөгжим тоглуулагчийн салбарыг олон жил ноёрхсоор буй. Орчин үед пянз тоглуулагч болон пянз нь гэрийн дотоод заслын загварт  гайхалтай тухлаг мэдрэмжийг төрүүлэхүйц нэг төрийн хэрэгсэл болоод буй. Тэгвэл тус хоёр шинжийг өөртөө бүрэн шингээсэн “TTMAC77” пянз тоглуулагч ирэх сард худалдаалагдах аж.  Тус тоглуулагчийн загварыг Лос-Анжелес хотын дизайнер Камерон Бресн гаргажээ. Уламжлалт пянз тоглуулагч пянзыг хэвтээ байрлалаар тоглуулдаг бол тус тоглуулагчаар босоо байрлалаар тоглуулах боломжтой гэнэ.

“VINTTER” АЯГА ХАЛААГЧ ТӨХӨӨРӨМЖ

 

Ямарч төрлийн машины аяганы тавиурт багтах минималист загвартай “Vintter” аяга халаагч төхөөрөмжийг энэ сард бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь 12B хүчин чадлаар ажилдаг бөгөөд 30-40 хэмийн халуунаар цаасан аягатай кофе, ундаа, цайг халуунаар нь байлгах зориулалттай аж. Ямар ч товчлуур, унтраалга байхгүй бөгөөд автомат функцын тусламжтайгаар аягатай кофе ундааг халаах зориулалттай юм.

“NOVUM 3D” ҮҮРГЭВЧ

“VAUDE” компани нь эх дэлхийгээ эрүүл байлгах шинэ арга замыг эрэлхийлдэг байгууллага. Бидний хэрэглэж буй цүнх 5-10 өөр төрлийн материал эсвэл холимог даавуунаас бүрддэг тул ангилж хаях боломжгүй байдаг. Тэгвэл дэлхийд анхдагч болж буй  “Novum 3D” үүргэвч нь 100% термопластик буюу дахин боловсруулах бүрэн боломжтой. Тус цүнхний ерөнхий загварыг зөгийн үүрнээс санаа авжээ. “Novum 3D” дахин боловсруулах боломжтой үүргэвчийг “Outdoor By ISPO 2022” үзэсгэлэнгийн үеэр танилцуулах аж.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж