Чөлөөт бөхийн ээлжит бус хуралд П.Орхоны нэрийг багтаасангүй

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн ээлжит бус хуралд П.Орхоны нэрийг багтаасангүй

Чөлөөт бөхийн ээлжит бус хуралд П.Орхоны нэрийг багтаасангүй

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал гуравдугаар сарын 19-ний өдөр болно. Энэхүү хурлаар чөлөөт бөхийн холбооны дүрмийг шинэчлэн батлах, удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль, ерөнхийлөгчийн сонгууль зэрэг болно.

Харин Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хуралд шууд оролцох хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий медальтнуудын нэрс дотор гавьяат тамирчин П.Орхоны нэр алга байгаа нь сонирхол татаж байна.

П.Орхон өөрөө ч цахим хуудсаараа дамжуулан өнөөдөр/2022.03.15/ дараах мэдэгдлийг хийв. Тэрбээр “Чөлөөт бөхийн холбооны хурал гуравдугаар сарын 19-нд болно гэнэ. Би дэлхийн аварга, гавьяат тамирчин хэвээрээ байгаа шүү. Яахаараа дэлхийн аварга, гавьяат тамирчнаа хуралд оруулдаггүй юм бэ ? Би хуралд орж үгээ хэлье гэсэн юм. Хүний эрхэнд ингэж халддаг юм уу” гэжээ.

П.Орхоны хувьд 2018 оны Жакартагийн Азийн наадмын үеэр допингийн эсрэг дүрмийг зөрчиж, сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаар 2022 оны есдүгээр сарын 16-ныг хүртэл барилдах эрхээ хасуулсан билээ.

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хуралд шууд оролцох хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий медальтнуудын нэрс:

Хөдөлмөрийн баатар:

  1. Хорлоогийн Баянмөнх
  2. Зэвэгийн Ойдов
  3. Соронзонболдын Батцэцэг

Ардын багш:

  1. Чимэндбазарын Дамдиншарав
  2. Хангайн Намшир
  3. Данзандаржаагийн Сэрээтэр
  4. Адуучийн Басхүү
  5. Зэвэгийн Дүвчин

Гавъяат дасгалжуулагч:

  1. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар
  2. Арслангийн Цэдэнсодном
  3. Буяндэлгэрийн Батбаяр
  4. Цэрэнбаатарын Хосбаяр
  5. Бямбаренчингийн Баяраа
  6. Чүлтэмсүрэнгийн Раднаабазар
  7. Лунсанзундуйн Ням
  8. Цэндийн Баярсайхан
  9. Бүдээбазарын Адъяахүү
  10. Донровын Төрмөнх
  11. Бямбажавын Баттулга
  12. Оросоогийн Мөнхбат
  13. Чимэдийн Гочоосүрэн
  14. Цэрэндагвын Сэрээтэр
  15. Балдангийн Санжаа

Гавъяат тамирчин

  1. Буяндэлгэрийн Болд
  2. Халтмаагийн Баттуул
  3. Мэгдийн Хойлогдорж
  4. Очирдолгорын Энхтайван
  5. Авирмэдийн Энхээ
  6. Нанзадын Бүргэдаа
  7. Цэрэнбаатарын Цогтбаяр
  8. Оюунбилэгийн Пүрэвбаатар
  9. Баяраагийн Наранбаатар
  10. Агваансамдангийн Сүхбат
  11. Цогтбазарын Энхжаргал
  12. Гилэгжамцын Өсөхбаяр
  13. Доржийн Нармандах
  14. Бадарчийн Отгонбаяр
  15. Однойн Бахыт
  16. Очирбатын Бурмаа
  17. Баянмөнхийн Гантогтох
  18. Очирбатын Насанбурмаа
  19. Ганзоригийн Мандахнаран
  20. Тунгалагийн Мөнхтуяа
  21. Сүхээгийн Цэрэнчимэд
  22. Энхсайханы Ням-Очир
  23. Пүрэвжавын Өнөрбат
  24. Эрдэнэбатын Бэхбаяр
  25. Даваасүхийн Отгонцэцэг
  26. Батболдын Номин
  27. Жамсрангийн Мөнх-Очир
  28. Доржзодовын Ганбат
  29. Бадрахын Одончимэг
  30. Банзрагчийн Оюунсүрэн

Насанд хүрэгчдийн ДАШТ-ий медальтнууд: :

  1. Эрдэнэчимэгийн Сумъяа
  2. Баатаржавын Шоовдор
  3. Түмэнбилэгийн Түвшинтулга
  4. Бат-Очирын Болортуяа
  5. Эрхэмбаярын Даваачимэг
  6. Энхбатын Гантуяа
  7. Долгоржавын Отгонжаргал
  8. Төмөр-Очирын Тулга
  9. Мөнхтөрийн Лхагвагэрэл

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж