IHC баг 100 сая токены шагналын сантай олон улсын видео бүтээлийн уралдаан зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

IHC баг 100 сая токены шагналын сантай олон улсын видео бүтээлийн уралдаан зарлаж байна

IHC баг 100 сая токены шагналын сантай олон улсын видео бүтээлийн уралдаан зарлаж байна

IHC токеныг гаргагч Их Бит ХХК-ийн зүгээс видео уран бүтээлчдийг дэмжих зорилгоор 100 сая IHC токены шагналын сан бүхий видео контентын уралдаан зарлаж байна. Тус уралдаанд 1000-аас дээш дагагчтай Youtube сувагтай хүн бүр оролцох боломжтой бөгөөд IHC-ийг хамгийн сайн тайлбарласан агуулга бүхий видео бүтээлээр өрсөлдөх юм.

Бүртгүүлсэн өрсөлдөгчид гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд видео бүтээлээ өөрийн Youtube сувагт нийтэлсэн байх шаардлагатай. Эхний шатны шалгаруулалт 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд дуусаж хамгийн их үзэлттэй 30 видеог тодруулна. Тэдний дундаас шилдэг таван ялагчийг тавдугаар сарын нэгний өдөр зарлах болно.

Шилдэг таван бүтээлийн эздийг нийт 100 сая IHC токен буюу өнөөдрийн ханшаар 130 орчим сая төгрөгөөр урамшуулна. Тэргүүн байр эзэлсэн оролцогчид 40 сая, хоёрдугаар байрын эзэнд 25 сая, гурав дахь шилдэг оролцогчид 15 сая, дөрөв ба тавдугаар байр тус бүрд 10 сая IHC токен шагнал болгон олгох юм.

Тэмцээнд өрсөлдөх видео бүтээл нь зохиогчийн эрхийн зөрчилгүй байх ёстой бөгөөд англи хэл дээр эсвэл англи хадмалтай байх шаардлагатай. Хамгийн багадаа гурван минутын урттай, агуулгын хувьд зөвхөн IHC токентой холбоотой байна. Өрсөлдөгчдийн бүтээлч санаачилгад хязгаар тавихгүй. Тиймээс нэг оролцогч хэдэн ч бүтээл илгээх боломжтой юм.

Тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүс заасан хугацаанд багтаж pressoffice@ihcoin.io хаягаар ‘IHC YouTube contest’ гэсэн гарчигтайгаар имэйл илгээх эсвэл IHC-ийн Telegram суваг руу мессеж илгээн бүртгүүлж болно. Мөн энэхүү хуудсыг урьдчилж бөглөсөн байх шаардлагатайг анхаараарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг IHC-ийн албан ёсны Facebook, Telegram, Instagram, Youtube, Twitter сувгуудаас болон ihcoin.io вебсайтаас авах боломжтой. Хэрэв танд уралдаантай холбоотой асуулт байвал дээрх сошиал медиа сувгуудын админтай эсвэл pressoffice@ihcoin.io имэйл хаягаар холбогдоорой.

2021 оны наймдугаар сард инфляцын эсрэг тэмцэх зорилгоор мэндэлсэн IHC токен нь блокчэйн технологи дээр суурилсан төвлөрсөн бус санхүүгийн үйлчилгээ санал болгодог. Өнөөдрийг хүртэл долоон сарын хугацаанд Монголын дотоод зах зээлд тэргүүлэгч байр сууриа тогтоохын зэрэгцээ олон улсын зах зээлд гарах бэлтгэл ажлаа амжилттай хийж гүйцэтгэсээр байна. Цаашид олон улсын тавцанд илүү идэвхтэй өрсөлдөхөөр төлөвлөхийн зэрэгцээ тун удахгүй IHC аппликейшн, төлбөрийн дебит карт гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар IHC эзэмшигчид MongolChat аппликейшныг ашиглаж авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг IHC токеноор хийж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж