Тэрбумтан Элон Маск Даваа гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинг тулаанд дуудав. Маск твиттер хуудаснаа Путин болон Кремль рүү чиглэсэн жиргээ бичсэн нь бүх нийтийн сонирхлыг татаж байна. Тус өдөр Маск хоёр жиргээ нийтэлсний нэг нь “Би Владимир Путиныг ганцаарчилсан тулаанд уриалж байна. Бооцоо нь Украин” гэсэн бол дараагийн жиргээ нь орос хэлээр "Тулааныг зөвшөөрч байна уу" гэсэн байжээ.
Жиргээ инээдмийн өнгө аястай мэт санагдах боловч ихэнх хүмүүс Маскын саналд дуртай байгаа бололтой.
Хэдийгээр Маскийн жиргээ нийтлэгдсэнээр олон хүн санал нэг байсан ч түүнийг шүүмжилсэн бүлэг хүмүүс байв. Нэг хэрэглэгч "Энэ бол цирк биш" гэж онцлон тэмдэглэсэн бол нөгөө нь түүний үйлдлээс болж "Тесла" компанийн хувьцаа болон хувьцаа эзэмшигчдэд хохирол учруулах боломжтой гэжээ. Уг компанийн хувьцаа өдрийн арилжаагаар 781.23 ам.доллар байсан бол өдрийн дундуур 759.77 ам. доллар болж буурчээ.
Эх сурвалж:market realist
Холбоотой мэдээ