"Эвлэрүүлэн зуучлагч"

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

"Эвлэрүүлэн зуучлагч"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2022.03.14/ Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, талцсан, хуваагдмал байдлаа арилгаж, нэгдэх ёстой сануулав.

Б.Тамир, С.Тулга хоёр нь ч бие биенийгээ үл тоосон байдалтай, Ерөнхийлөгч ч тэднийг эр хүн шиг байхыг сануулсан.

Энэ нь түүний спорт холбоодын төлөөлөлтэй анх удаагаа уулзаж байгаа хэрэг биш. Тэрбээр Цагаан сарын өмнөхөн үндэсний бөхийн холбооны төлөөлөлтэй уулзаж, маргаангүй барилдаанаа явуулахыг сануулсан. Үндэсний бөх бол Монгол түмний өв, соёл гэдэг утгаараа мэдээж төрийн тэргүүн анхаарах нь зүйтэй. Харин асуудалтай байгаа спортын холбоо бүрийн дотоод асуудалд оролцоно гэвэл учир дутагдалтай. Монголд сагсны холбоогоор дутахгүй дотооддоо асуудалтай, их хурлаа ч хийж чадахгүй байгаа спорт холбоод олон бий.

Ерөнхийлөгчийн өчигдрийн уулзалтын дараа иргэд олон янзаар л байр сууриа илэрхийлжээ. Сагсан бөмбөгт хайртай, дуртай нэг хэсэг нь энэхүү уулзалтыг зөв хэмээн дүгнэсэн бол өөр нэг хэсэг нь "Эмнэлэг, цэцэрлэг хүрэлцэхгүй, нялхас ханиадандаа дарлуулж байхад завтай юм", "Дэлхийд дайн болж, бид нүүрсээ урагш гаргаж чадахгүй байхад энэ сагсан бөмбөг нэн тэргүүний асуудал мөн үү?", "Хил гаалийн гацаа, цементний үнэ нэмэгдэж байхад Ерөнхийлөгч арай л тайван уу?" гэх зэргээр хүлээн авав.

Ерөнхийлөгч хэдийгээр ард түмний эв нэгдлийг хангагч мөн боловч тодорхой эрх мэдэл, хувь ашиг сонирхлын төлөө хуваагдсан холбоод бүрийн асуудалд оролцох нь зүйд нийцэмгүй. Нэртэйгээр нь хуваагдаад байгааг Ардчилсан намын төлөөллийг хүлээн аваад уулчихмаар юм хэмээн олон нийт жиг жуг гэлцэх болж.

Я.БОЛД

Б.Ялалт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж