УИХ-ын гишүүн Г.Дамдинням дайныг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Г.Дамдинням дайныг эсэргүүцэв

УИХ-ын гишүүн Г.Дамдинням дайныг эсэргүүцэв

Хаврын чуулган өнөөдөр /2022.03.15/ нээлтээ хийлээ. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням дайныг эсэргүүцэж "No War, Yes Peace" гэсэн лоозонг барьж, чуулганы нээлтэд оролцсон байна.

Тэрбээр мөн цахим хуудаснаа “Хаврын чуулганаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой 53 асуудал, 10 гаруй чухал хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Хамгийн чухал нь Монголын айл өрх бүрт хамааралтай Боловсролын багц хуулийн төслүүд.  Боловсролын салбарын асуудлыг бүхэлд нь зохицуулах, томоохон өөрчлөлт, шинэчлэлийг авчрах зургаан хуулийн төсөл багтсан. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо ноос хуулийн төслийн  хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж, хамааралтай бүх оролцогч талуудаас цахимаар 50 мянга гаруй цаасаар найман мянга орчим хүний санал хүлээн авсан. Монгол орны ирээдүйг тодорхойлоход амин чухал энэ хуулиуд нь хаврын чуулганаар гаргах түүхэн реформын эрх зүйн баримт бичиг байх болно.  Мэдээж, тойргийн ажлууд Дарханы зам гээд амжуулах ажил их бий” гэжээ.

Үүнээс гадна ОХУ, Украины дайны асуудлаар сөрөг хүчнээс мэдэгдэл хийгээд буй. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дайныг эсэргүүцэж, нэг сарын цалингаа хандивлана гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
11
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж