Телевизийн мэдээний дундуур дайныг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Телевизийн мэдээний дундуур дайныг эсэргүүцэв

Телевизийн мэдээний дундуур дайныг эсэргүүцэв

Оросын төрийн өмчит телевизийн оройн мэдээний үеэр дайныг эсэргүүцсэн лоозон барьсан эмэгтэй гарч иржээ. Уг лоозон дээр “Дайнд үгүй гэж хэлье. Дайнаа зогсоо. Суртал ухуулгад бүү итгэ. Тэд чамайг хуураад байна” гэсэн байв. Лоозон барьсан эмэгтэй нь тус сувгийн редактор Марина Овсянникова аж. Тэрбээр зөвхөн лоозон бариад зогсохгүй, “Дайнаа зогсоо” гэж орилох нь мэдээний дундуур сонсогджээ.

Шууд нэвтрүүлгийн үеэр ийн эсэргүүцлэл илэрхийлэхээсээ өмнө тэрбээр Украинд болж буй үйл явдал бол гэмт хэрэг гэсэн агуулга бүхий бичлэг хийж, ийм зүйлийн төлөө ажиллахаасаа ичиж байна гэсэн байна. Тэрбээр “Телевизийн дэлгэцээр худал хэлэхийг зөвшөөрсөндөө би ичиж байна. Оросын ард түмэн бид л энэ галзуурлыг зогсоож чадна” гэжээ.

Эсэргүүцэл илэрхийлсэн эмэгтэйн хэн болох нь тогтоогдсоноос хойш түүний цахим хуудсанд украин, орос, англи хэлээр маш олон сэтгэгдлүүд ирж, түүний үйлдэлд талархаж байна.

Оросын телевизийн мэдээг Кремль хянадаг бөгөөд томоохон сувгууд нь бие даасан үзэл бодолтой байх нь ховор байдаг. Гэвч Украинд түрэмгийлснээс хойш шинээр батлагдсан хуулиуд нь хэвлэл мэдээллийн орчныг бүр ч харгис болгожээ. Тухайлбал, төрийн хяналтанд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дайныг “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэхийг үүрэгдсэн. Мөн Украиныг түрэмгийлэгч бөгөөд неонацистуудаар удирдуулсан засгийн газартай гэж бичих болжээ. Зарим бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь эрх баригчдын шахалтаар хэвлэн нийтлэх ажиллагаагаа зогсоогоод байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж