Украинд хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ яаралтай хэрэгтэй байгаа тул НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн тэргүүн Мартин Гриффитс өчигдөр/2022.03.14/ -нд Онцгой байдлын төв сангаас (CERF) 40 сая ам.долларыг Украинд туслах журмаар өгөхөөр болжээ.
Тус санхүүгийн тусламжаар Украинд буй эмзэг бүлгийн хүмүүст хүрэх тусламжийн хэрэгцээг нэмэгдүүлэх зорилготой юм. Бараг хоёр сая хүн Украины нутаг дэвсгэрээс албан хүчээр нүүж, дүрвэж байна.
Мариуполь, Харьков, Киев зэрэг хотуудад ширүүн тулалдааны улмаас олонх нь гэрээсээ гарч чадахгүй эсвэл хорогдох байранд байна. Эрүүл мэндийн байгууллагуудад халдсан 24 хэрэг гарсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөн нотлоод буй.
“CERF”-ийн санхүүжилт нь украинчуудад амь насыг нь аврах эрүүл мэндийн үйлчилгээ, хоол хүнс, орон байраар хангах, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст бэлэн мөнгө авах зэрэг олон талаар нь дэмжих болно. НҮБ-ын агентууд Киев болон бусад хотуудад хоол хүнс, яаралтай эмнэлгийн хэрэгслийг аль хэдийн илгээж, талх нарийн боовны үйлдвэр, дэлгүүр, эрүүл мэндийн байгууллагуудын хангамжийн сүлжээгээр дамжуулан ажиллаж байна. Харин Украины баруун бүсэд тусламжийн агентууд мөн адил хоол хүнс, бэлэн мөнгөөр туслалцаа олгож байна.
Тус санхүүгийн тусламж нь Украины түрэмгийлэл эрчимтэй нэмэгдсэнээс хойш хоёр дахь удаагийн мөнгөн хуваарилалт юм. Өмнө нь хоёрдугаар сарын 24-нд 20 сая ам.долларын санхүүжилт хийх тухай зарлаж, Украины ард түмний зовлон зүдүүрийг хөнгөвчлөх хүмүүнлэгийн тогтолцоог бүхэлд нь өргөжүүлэх ажлыг эхлүүлсэн байдаг.
Эх сурвалж:United Nations office for the Coordination of humanitarian affairs
Холбоотой мэдээ