"Хөгжлийн банкны хулгай хийсэн нөхөд мөнгөө төлцгөө" | News.MN

"Хөгжлийн банкны хулгай хийсэн нөхөд мөнгөө төлцгөө"

"Хөгжлийн банкны хулгай хийсэн нөхөд мөнгөө төлцгөө"

"Хөгжлийн банкны хулгай хийсэн нөхөд мөнгөө төлцгөө"

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2022.03.15/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр Хаврын чуулганы нээлтийг онцлоод энэ удаагийн чуулганаар Улс төрийн намын тухай хууль болон  Хөгжлийн банкны асуудлыг анхаарах хэрэгтэйг онцлов.

Тэрбээр “Хөгжлийн банкны хулгайн асуудал Украин, ОХУ-ын дайнтай холбоотойгоор нэг хэсэг дарагдсан. Гэхдээ үүнийг буцааж нийтийн анхааралд оруулах болно. УИХ-ын парламентад гуравдугаар сарын 29-нд Эдийн засгийн байнгын хороонд нээлттэй хэлэлцүүлэг хийх тов гарсан. Хулгай хийсэн нөхдүүд мөнгөө төлөх ёстой. Цаашдаа энэ хулгайг зогсоох ёстой. ХҮН-ын хувьд Хөгжлийн банкны асуудлыг шахна. АН байна уу, МАН байна уу хулгай хийсэн нөхдүүд мөнгөө төлцгөө. Бид энийг араас нь хөөцөлдөх болно. Хяналт шалгалтын ажлын хэсэгт орсон. Олон том зөрчил байна.

Өнөөдөр УИХ-д гурав дахь нам байгаа. Энэ бол ХҮН юм. Бид хулгайд ерөөсөө оролцоогүй. Хулгайг жигшдэг. Авлигалыг бууруулахын төлөө ажиллах болно. Хөшигний цаана үлдээхгүй ил гаргана. МАН, АН-ын удирдлагуудыгш шахаж хуулийн, улс төрийн хариуцлага тооцуулах болно. Энэ хаврын чуулган нэлээн “халуун” чуулган болох нь ээ. Магадгүй Украин, ОХУ-ын дайны үед болж буй онцлогтой.  Түүнтэй холбоотой ҮАБЗ хуралдаж байгаа нь маш сайн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-15 213.87.136.41

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-15 124.158.64.156

Ашгүйдээ дуугарах нам байхгүй бсан дэмжиж бнаа

Avatar

Зочин 2022-03-15 64.119.26.75

Танай намын Найдалаа 2016 онд Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүн байсан. Тэр үед АН-ын улс төрчид хэдэн их наядаар зээл авсан шүү дээ. Түүнийхээ төлөө Найдалаа хувь авдаг байсан. найдалаагаа эхлээд цагдаад өгч шалгуулах хэрэгтэй. Тэгж байж шударга царайл.

Avatar

зочин 2022-03-15 192.82.92.201

энэ хөөрхий захиралууд ямар ч хамаагүй шүү, нохойнд барьдаг мод л болгоод бна,,,, эзэд нь гишүүн сайд нэртэй улс бгаа,

Avatar

#1 2022-03-15 66.181.188.36

Зээл авсан хүмүүс нь хэдэн захиралуудыг нь бухаад үлдах санаатай болоод явчихлаа шүү… Хууль бусаар зээл олгосон гэж хэдэн захирал, дарга нарт нь ял өгөх гэж байгаа бол авсан хүмүүсийг нь зүгээр өнгөрөөж таарахгүй шүү… Ард биднийг хуурах гэсэн жүжиг яваад байгаа юм биш үү?! Зээлийг нь төлүүлтэл явж чадах уу? Худалдагдсан Заригийн авгай нараа

Avatar

mgl 2022-03-15 202.179.11.230

HUN nam sain ajillaarai, shahaarai. Namaa sain behjuuleerei. AN todorohoi bolson, oron zai garlaa shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж