"Хөгжлийн банкны хулгай хийсэн нөхөд мөнгөө төлцгөө"

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн банкны хулгай хийсэн нөхөд мөнгөө төлцгөө"

"Хөгжлийн банкны хулгай хийсэн нөхөд мөнгөө төлцгөө"

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2022.03.15/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр Хаврын чуулганы нээлтийг онцлоод энэ удаагийн чуулганаар Улс төрийн намын тухай хууль болон  Хөгжлийн банкны асуудлыг анхаарах хэрэгтэйг онцлов.

Тэрбээр “Хөгжлийн банкны хулгайн асуудал Украин, ОХУ-ын дайнтай холбоотойгоор нэг хэсэг дарагдсан. Гэхдээ үүнийг буцааж нийтийн анхааралд оруулах болно. УИХ-ын парламентад гуравдугаар сарын 29-нд Эдийн засгийн байнгын хороонд нээлттэй хэлэлцүүлэг хийх тов гарсан. Хулгай хийсэн нөхдүүд мөнгөө төлөх ёстой. Цаашдаа энэ хулгайг зогсоох ёстой. ХҮН-ын хувьд Хөгжлийн банкны асуудлыг шахна. АН байна уу, МАН байна уу хулгай хийсэн нөхдүүд мөнгөө төлцгөө. Бид энийг араас нь хөөцөлдөх болно. Хяналт шалгалтын ажлын хэсэгт орсон. Олон том зөрчил байна.

Өнөөдөр УИХ-д гурав дахь нам байгаа. Энэ бол ХҮН юм. Бид хулгайд ерөөсөө оролцоогүй. Хулгайг жигшдэг. Авлигалыг бууруулахын төлөө ажиллах болно. Хөшигний цаана үлдээхгүй ил гаргана. МАН, АН-ын удирдлагуудыгш шахаж хуулийн, улс төрийн хариуцлага тооцуулах болно. Энэ хаврын чуулган нэлээн “халуун” чуулган болох нь ээ. Магадгүй Украин, ОХУ-ын дайны үед болж буй онцлогтой.  Түүнтэй холбоотой ҮАБЗ хуралдаж байгаа нь маш сайн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж