"Нэг килограмм хогийг 500 төгрөгөөр худалдаж авна" | News.MN

"Нэг килограмм хогийг 500 төгрөгөөр худалдаж авна"

"Нэг килограмм хогийг 500 төгрөгөөр худалдаж авна"

"Нэг килограмм хогийг 500 төгрөгөөр худалдаж авна"

Хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн өдрийн талаар өнөөдөр /2022.03.15/ Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо мэдээлэл хийлээ.


 Нийгэмлэгүүдийн үндэсний холбооны тэргүүн, хуульч Ц.ОЮУНБААТАР:

-Нийгэмд идэвхтэй иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн санаачлагаар нийгэмд тулгамдаад буй асуудлыг шийдэж чадна. Монгол улс жилдээ 20 орчим мянган тонн хуванцар хог хаягдал гаргадаг. Үүний тал хувь нь Улаанбаатар хотод бий. Хуванцар эд зүйлс бидний байнгын хэрэглээ. Хүн төрөлхтний дунд байнгын асуудал болоод буй хуванцар хог хаягдлыг дэлхийн улс орнууд маш ухаалаг аргаар шийдэж байна. Жишээлбэл, “Кока кола” компани үйлдвэрлэсэн ундааны лааз гэх мэт хаягдлуудаа өөрсдөө ахин боловсруулдаг.

Монголд үйлдвэрлэл эрхэлж буй компаниуд үүнээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Байгаль эх дэлхийгээ хайрлах, хуванцар бүтээгдхүүнийг экспортоор авахыг оронд өөрсдөө үйлдвэрлэх бүрэн боломжтой.

Италийн хог дахин боловсруулах үйлдвэрийг арилжааны зээлээр “Ди эм эл” компанийг Монголд оруулж ирсэн. Нэг үйлдвэрийг зургаан сая орчмын еврогоор байгуулсан. Одоогоор бид эхний боловсруулалт хийх үйлдвэрийг байгуулаад буй. Эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах тоног төхөөрөмжийг удахгүй оруулж ирнэ. Дан ганц хувийн хэвшлийн компани бүх зардлыг нь өөрөөсөө даана гэдэг хүндрэлтэй. Тиймээс дараагийн шатны тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд төрөөс гааль бусад татварын зардлыг хөнгөлөх шаардлагатай байна.

Тус үйлдвэр нэг килограмм хогийг 500 төгрөгөөр худалдаж авж байна. Орон нутгуудыг хаягдлын машинтай болгохоор зорьж байна. Манай үйлдвэр бүтэн жилийн турш ажиллахад 40-50 мянган  тонн хаягдлыг эхний боловсруулалтыг хийх боломжтой гэв.

Мөн тус  холбооноос “Өрх бүрт ногоон хүлэмж эрүүл хүнс ногоон хувьсгал” гэх уриалгыг дэвшүүлж байгаа аж. Сүүлийн хоёр жил үндэсний үйлдвэрлэлийн хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангах зорилтыг дэмжих бодлогын хүрээнд “Өрх бүр үйлдвэрлэгч байж, хүлэмжийн аж ахуй эрхлэх төсөл”-ийг санаачлан идэвхжүүлжээ.  Тус төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа" гэв.

Мөн тэрбээр “Экспортоор орж ирж буй гарал үүсэл тодорхойгүй, хүн амын эрүүл мэндэд хортой, генийн өөрчлөлттэй хүнсний ногооноос татгалзаж  айл өрх бүр хашаандаа, орон сууцанд амьдардаг хүмүүс зуслан дээрээ хүнсний ногоо тарих, хүлэмж байгуулж эрүүл хүнсээр хангагдах бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах нөхцөлийг бүрдүүлэх санал санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна” гэдгийг онцлов.

Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-15 124.158.69.196

Том амжилт хүсье. Монголд туйлын хэрэгтэй төсөл байна 👏👏👏

Avatar

Зочин 2022-03-15 213.87.136.41

>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Схд иргэн 2022-03-15 103.10.21.233

Айлууд усны саваа хулгайд алдах вийдээ

Avatar

Зочин 2022-03-15 103.80.210.183

архичид хулгайчууд тэгэх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж