678,079 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

 678,079 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 562,810,739  төгрөгийн үнийн дүн бүхий 678,079 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Таван толгой" ХК (TTL +0.88%), "Мандал Даатгал" ХК (MNDL +0.68%) болон "Монос хүнс" ХК (MFC +0.54%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булган ундрага" ХК (BUN -14.33%), "Хасу-Мандал" ХК (HSR -13.51%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -5.11%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 33,951 ширхэг нэгж эрхийг 11,865,960 төгрөгөөр, компанийн төгрөгийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 24 ширхэг үнэт цаасыг 2,383,440 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -1.31% хувиар буурч, 36,454.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,354,626,719,003 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж