"Эдийн засгийн урт хугацааны бодлогыг тодорхойлно"

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

"Эдийн засгийн урт хугацааны бодлогыг тодорхойлно"

"Эдийн засгийн урт хугацааны бодлогыг тодорхойлно"

Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн форум-2022” форум ирэх сарын 7-8-нд болно. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэгтэй холбогдуулан өнөөдөр /2022.03.15/ хэвлэлийн бага хурал Төрийн ордонд боллоо. Энэхүү хэвлэлийн хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон бусад хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

“Монголын эдийн засгийн форум-2022” форумын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 21-30-нд зургаан сэдвийн хүрээнд болно. Тодруулбал,

  • Эрчим хүчний сэргэлт
  • Боомтын сэргэлт
  •  Аж үйлдвэржилтийн сэргэлт
  • Хот, хөдөөгийн сэргэлт
  • Ногоон хөгжлийн сэргэлт
  •  Төрийн бүтээмжийн сэргэлт

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: 

-Урьдчилсан хэлэлцүүлгээс гаргасан эдийн засгийг дунд болон урт хугацаанд хийх төслүүд, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн асуудал, ОХУ, Украины зөрчилдөөн Монгол Улсад хэрхэн нөлөөлөх үү, ямар хариу арга хэмжээ авах вэ зэрэг өргөн сэдвээр чуулга уулзалтыг зохион байгуулна. Энэ удаад бид Монголын нийгэм эдийн засгийн хөгжлийн төр хувийн хэвшлийн хөгжлийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан шат руу татах, илүү ойлгуулсан форум болно.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: 

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам хамтран аж үйлдвэржилтийн сэргэлт сэдвийн хүрээнд гуравдугаар сарын 24-ний өдөр болно. Үндсэндээ бэлтгэл ажил хангагдсан. Үдээс өмнөх хэлэлцүүлэгт эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хариуцлагатай ил тод уул уурхайг хөгжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх зэрэг сэдвээр хэлэлцэнэ. Мөн хүнд үйлдвэрлэлийн сэдвээр хэлэлцүүлнэ. Өргөн хүрээнд төр, хувийн хэвшил болон гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын хэлэлцүүлэг болно. Үдээс хойшхи хэлэлцүүлэгт экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр “Монголын эдийн засгийн форум-2022” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зургаан сэдэв тус бүр яамд зохон байгуулах нь. Хэлэлцүүлгээс гаргасан санал, дэвшүүлсэн бодлогыг боловсруулж ирэх сарын 7-8-нд болох “Монголын эдийн засгийн форум-2022”-д нийт 15 сэдвээр салбар хуралдаанаар эл чуулганы хүрээнд өрнөх аж. Энэ удаад форумаас эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр олон бодлого тодорхойлно гэдгийг энэ үеэр тодотгосон. Урьдчилсан хэлэлцүүлгийг тодруулбал,

  • 03.21-нд Эрчим хүчний сэргэлт сэдвээр Эрчим хүчний яам
  • 03.22-нд Төрийн бүтээмжийн сэргэлт сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яам
  • 03.24-нд Аж үйлдвэржилтийн сэргэлт сэдвэрээр Уул уурхай хүнд үйлдвэрийн яам,
  • 03.25-нд Хот хөдөөгийн сэргэлт сэдвээр Нийслэл болон холбогдох яамд
  • 03.28-нд Боомтын сэргэлтийн хэлэлцүүлэг сэдвээр Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам тус бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны тухайд “Монголын эдийн засгийн форум-2022” форумыг угтан мөн л бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 29-30-нд “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган” сэдвийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Хоёр өдөр үргэлжлэх эл арга хэмжээнд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, банк болон банк бус байгууллагын зэрэг 400 гаруй төлөөлөл оролцох нь. Энэхүү чуулганаас үндэсний тогтвортой санхүүжилтийг батлах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж. Тус яамнаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” төсөлтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд 16 аймагт ойн сан, устай холбоотой асуудлаар хэлэлцсэн тухай салбарын сайд Б.Бат-Эрдэнэ онцлов.

Хууль зүй дотоод хэргийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам хамтран  энэ сарын 22-нд төрийн бүтэмжийн сэргэлт сэдвээр энэ сарын 22-нд хэлэлцүүлэг хийнэ. Үдээс өмнөх хэлэлцүүлэгт салбарын сайд Х.Нямбаатар хэлэлцүүлэг хийнэ. Төрийн өмчит компанийн засаглал болон авилгын индексийг бууруулах гэсэн сэдвээр хэлэлцэх нь. Мөн  төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг яамнаас боловсруулж байгаа аж. Үдээс хойших хуралдааныг Цахим хөгжил харилцаа холбооны яам хариуцах бөгөөд

  • төрийн бүтээмжийн сэргэлт болон мэдээллийн технологи
  • дижитал эдийн засаг гэсэн хоёр үндсэн сэдвээр хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж