Пит Дэвидсон шинэ найз бүсгүйнхээ зургийг Каньед илгээв

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Пит Дэвидсон шинэ найз бүсгүйнхээ зургийг Каньед илгээв

Пит Дэвидсон шинэ найз бүсгүйнхээ зургийг Каньед илгээв

Пит Дэвидсон Ням гаригийн өглөө хошин шогийн жүжигчин Дэйв Сируст Канье Уэстийн заналхийлэл нь найз бүсгүй Ким Кардашианд хэрхэн муугаар нөлөөлж байгаа талаар ярьжээ. "SNL" од Пит Дэвидсон саяхан Каньег олон нийтийн тулаанаа өөр газар өрнүүлэхийг уриалж, нүүр тулан уулзахыг шаардсан удаатай. Учир нь цахим орчинд найз бүсгүйг нь болон өөрийнх нь тухай зохимжгүй зүйлс нийтэлсэнд нь дургүй хүрсэн бололтой.

Пит Дэвидсон Канье Уэстэд хандан  “Скете байна. Чи хэдхэн секунд тайван байж болох уу. Өглөөний 8 цаг болж байна. Энэ бүхэн ийм байх шаардлагагүй. Ким бол миний уулзаж байсан ээжүүдээс хамгийн шилдэг нь. Түүний хүүхдүүдийн төлөө хийж байгаа зүйл нь үнэхээр гайхалтай. Ким хүүхдүүдийн чинь ээж болсонд чи үнэхээр азтай юм. Тиймээс  чамайг бидэнтэй ингэж харьцахыг дахиж зөвшөөрөхгүй. Одоо чимээгүй байж дууслаа. Өсч том болооч дээ” гэж бичжээ.

Хариуд нь Канье түүнд “Чи одоо хараал хэлж эхлээ юу. Чи яг одоо хаана байна” гэж асуужээ. Пит Дэвидсон хариуд нь “Эхнэртэй чинь орондоо хэвтэж байна” гэж бичээд зургаа дарж явуулжээ. Харин Канье “Эмнэлгээс гарч нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаад баярлаж байна” гэж хариулжээ. "Saturday Night Live" инээдмийн жүжигчин Пит мөн адил "Би ч баяртай байна.  Тусламж хэрэгтэй үед тэнд юу хийдэг нь гайхалтай. Чамд ч хэрэгтэй, туршаад үзээрэй” гэжээ.

Мөн Пит дараагийн мессеждээ Каньег жаал хүү шиг зан гаргахаа болиод хамтдаа уулзаж асуудлыг шийдэхийг хүсчээ. Учир нь Каньегийн хийж буй үйлдлүүд хүүхдүүдэд нь дарамт учруулж буйг Пит хэлсэн юм.

Эх сурвалж: Daily Mail 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
11
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
10
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж