Богд ууланд санамсаргүй гал алдсан иргэнийг шалгаж байна | News.MN

Богд ууланд санамсаргүй гал алдсан иргэнийг шалгаж байна

Богд ууланд санамсаргүй гал алдсан иргэнийг шалгаж байна

Богд ууланд санамсаргүй гал алдсан иргэнийг шалгаж байна

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд ууланд өнгөрсөн Баасан гаригт түймэр гарсан.  Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 20:25 цагт түймрийг бүрэн унтраасан. Харин галын шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас тогтоохоор ажиллаж буй.

Дуудлагын дагуу гал унтраах 14, 30 дугаар ангийн гал сөнөөгчид, нэмэлтээр Аврах ангийнхан алба хаагчид гээд нийт 20 хүнтэй бүрэлдэхүүн, дөрвөн автомашинтай ажилласан юм. Гал уулын оройд гарсан бөгөөд тархалт нийт 2-3 га талбайг хамарсан байгаа аж.

Тэгвэл энэ хэрэгт холбогдох сэжигтэнг цагдаагийн байгууллагаас саатуулжээ. Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Зайсан толгойн зүүн талд Богд ууланд гал гарч байна” гэх дуудлага мэдээллийг энэ оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 19:47 цагт хүлээн авсан. Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг хийхэд тус дүүргийн "Энхжин" хотхоны зүүн талын уулын орой хэсэгт  гал гарч 1.8 га орчим газрын хуурай өвс шатсан байдалтай байсан.

Шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж,  34 настай, эрэгтэйг тогтоон шалгаж байна.

Уг гал нь татаж байсан тамхиа унтраагаагүйн улмаас гарсан байж болзошгүй байгаа аж. Иймд иргэд та бүхэн галын аюулаас сэргийлж ил гал гаргахгүй байх, татсан тамхиа бүрэн унтраах зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэсэн юм.

Тодруулбал, хэрэгт холбогдогчийн гэм буруу тогтоогдвол “Золгүй учрал гарах нөхцөлийг зориуд бүрдүүлсэн бол  арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” заалттай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-15 213.87.136.41

!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-15 59.153.87.169

ЯАЛААГЭЖ САНАМСАРГҮЙ БАЙХАВДЭЭ.САНААТАЙЛ БАЙЖ ТААРАА

Avatar

ЗОЧИН 2022-03-15 59.153.87.169

ТЭНЭГ ОРКИЙГ ХАТУУ ШИЙТГЭХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2022-03-15 66.181.160.113

"Золгүй учрал" бишээ, Эрүүгийн хуулийн 24.7-д зааснаар "Ой хээрийн түймэр тавих" гэдэг зүйл ангиар шийтгэх ёстой!!!

Avatar

хотын иргэн 2022-03-15 139.5.216.227

ОРК ууд арц хүж уугуулсан байх оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж