Өмнөд Солонгосын шинэ, хуучин ерөнхийлөгч зоог барина

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын шинэ, хуучин ерөнхийлөгч зоог барина

Өмнөд Солонгосын шинэ, хуучин ерөнхийлөгч зоог барина

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл маргааш /2022.03.16/ Мүн Жэ Интэй ганцаарчилсан үдийн зоог барихаар болжээ. Ямар ч дагуул, туслахгүйгээр хоёулханаа уулзаж, чин сэтгэлийн ярилцлага хийнэ гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Юн Сук Ёл энэ уулзалтыг далимдуулан шоронд хоригдож буй ерөнхийлөгч асан Ли Мён Бакт өршөөл үзүүлэхийг хүсэхээр төлөвлөж байгаа аж. Ли Мён Бак нь хөрөнгө шамшигдуулж, хээл хахууль авсан хэргээр 17 жилийн хорих ял эдэлж буй. Шинэ ерөнхийлөгч Юн нь Ли Мён Бакийг өршөөх хүсэлт гаргах тухай аль эртнээс бодож байсан бөгөөд энэхүү уулзалт нь үндэсний эв нэгдэлд түлхэц болно гэж найдаж байна гэв.

Юн Сук Ёл болон Мүн Жэ Ин нар нь 2020 оны зургаадугаар сард хамгийн сүүлд уулзсан. Тухайн үед Юн ерөнхий прокуророор ажиллаж байжээ. Тэд энэхүү уулзалтын хүрээнд ерөнхийлөгчийн ажил үүргийн шилжүүлэлт, цар тахлын эсрэг арга хэмжээ, Хойд Солонгос зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм байна.

Эх сурвалж: YONHAP NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж