Герман улс хуучин "Торнадо" флотоо солихын тулд “Lockheed Martin” компанийн бүтээсэн АНУ-ын сөнөөгч "F-35" онгоцыг худалдаж авахаар зарчмын хувьд шийдсэн. Энэ тухай засгийн газар Даваа гаригт мэдээлэв. Украины мөргөлдөөн Берлиний гадаад болон батлан хамгаалах бодлогоо эргэн харахаас аргагүйд хүргэсэн.
Тиймээс Германы канцлер Олаф Шольц өнгөрсөн сард батлан хамгаалах зардлаа их хэмжээгээр нэмэгдүүлсэн талаа мэдэгдсэний дараа энэ шийдвэр батлагдлаа. Канцлер Шольц цэргийн зардлаа нэмэгдүүлснээ зарлахдаа зэвсгийн төслүүдэд зориулж 100 тэрбум евро буюу 113 тэрбум ам.доллар авна гэж мэдэгдэв. Эх сурвалжийн мэдээлснээр Герман улс эдгээр онгоцнуудаас 35 хүртэлх ширхэгийг худалдаж авахаар төлөвлөж байгаа аж.
ГЕРМАНД ЯАГААД НИСЭХ ОНГОЦ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Берлин 40 гаруй жилийн өмнөөс ашиглаж ирсэн "Торнадо" нисэх онгоцны оронд “Lockheed Martin” онгоцыг ашиглахыг эрмэлзэж байна. Орос Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбогдуулан Шольц улсынхаа хөрөнгө оруулалтыг NATO-гийн “Gewerkschaft der Polizei”-н хоёр хувиас давуулах болно гэжээ. АНУ-ын сөнөөгч "F-35" нь дэлхийн хамгийн орчин үеийн байлдааны онгоц гэж тооцогддог.
Тус онгоцны өвөрмөц хэлбэр, гадна бүрхүүл нь дайсны тал радарыг нь илрүүлэхэд хэцүү болгодог байна. Одоогийн байдлаар "Торнадо" онгоц нь мөргөлдөөн гарсан тохиолдолд Германд хадгалагдаж буй цөмийн бөмбөг тээвэрлэх чадвартай цорын ганц тийрэлтэт онгоц юм. Гэсэн хэдий ч Германы нисэх хүчин эдгээр онгоцнуудыг 1980-аад оноос хойш ашиглаж байгаа бөгөөд 2025-2030 он гэхэд ашиглалтаас гаргах бодолтой байна.
Эх сурвалж :DW
Холбоотой мэдээ